Цаг үеийн зарлал

TOEFL YSS ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2016-06-27 08:59
TOEFL YSS ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт

Боловсролын Үнэлгээний Төв

Нийслэлийн Боловсролын Газар

Сантис Боловсролын Төв

 

TOEFL YSS ҮНЭЛГЭЭНИЙ

Үндэсний Сургагч багш  сонгон шалгаруулна

АНУ-ын Нью Жерси муж дахь ETS ( Educational Testing Service)  байгууллагад  2016 оны 10-р сарын 9- 14-ний хооронд  зохион байгуулагдах  TOEFL YSS үнэлгээний сургагч багшийн хөтөлбөрт Монгол  улсыг төлөөлөн оролцох “Үндэсний сургагч багш” сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын үе шатууд:  

I үе шат буюу орон нутаг дахь сонгон шалгаруулалт:

1.       Баримт бичгийн шалгалт:(Баримт бичиг хүлээн авах сүүлийн хугацаа: 2016 оны 6-р сарын 28)

2.       TOEIC (Test of English for International Communication) англи хэлний олон улсын шалгалт:(Шалгалт зохион байгуулагдах хугацаа: 2016 оны 6-р сарын29)

3.       Ярилцлага: Зохион байгуулагч байгууллагын комисс: (Хугацаа: 2016 оны 6-р сарын 30)

I шатанд тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин,  дараагийн шалгаруулалтад орох мэдэгдэл хүргүүлнэ.  

II үе шат буюу АНУ дахь  сонгон шалгаруулалт:

1.       Анкетийн шалгаруулалт:  ETS байгууллага (Хугацаа: 2016 оны 7-р сарын 8-18 –ны өдрүүд)

2.       Утсаар хийх ярилцлага: ETS байгууллага (Хугацаа: 2016 оны 7-р сарын 19-25-ны өдрүүд)

Үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдах нэр дэвшигчид  2016 оны  8-р сарын 1 –нд шалгарч сургалтад бэлдэх даалгавар авна. Даалгаврын гүйцэтгэлийг  2016 оны  9-р сарын 15-ны дотор ETS төв рүү явуулсан байна.

Тавигдах шаардлага:

·         Англи хэлний багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

·         ЕБС-д англи хэлний багшаар 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

·         Англи хэл дээр сургалт зохион байгуулах, илтгэл тавих  чадвар эзэмшсэн байх;

·         TOEIC шалгалтын оноо 730-аас дээш байх;

Бүрдүүлэх материал

1.       Боловсролын баримт бичиг

2.       Сургуулийн захиргааны тодорхойлолт

3.       Иргэний үнэмлэх

4.       Багшлах эрхийн үнэмлэх

Материалыг   2016  оны 6-р сарын 28-ны дотор доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: 10613 Улаанбаатар хот, Сүхбаатр дүүрэг, Оюутны гудамж -16, Сантис Боловсролын Төвийн байр, 303 тоот өрөө

Утас: 976-11-322794

 

 

 

 

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018