Цаг үеийн зарлал

Багшаар ажиллах эрх олгох шалгалт 2016 оны 03 дугаар сарын 20-нд зохион байгуулагдана

2016-03-09 16:01
Багшаар ажиллах эрх олгох шалгалт 2016 оны 03 дугаар сарын 20-нд зохион байгуулагдана

Зарим аймгийн Боловсролын газруудын хүсэлтээр Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын 20-ны Ням гарагт зохион байгуулахаар боллоо. 

Шалгалтын хуваарийг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цахим хуудсаар зарлана.

 

Тестийн шалгалтын агуулга:

 

  • Боловсрол судлал

  • Сэтгэл судлал

  • Заах арга зүйн мэдлэг, чадвар

  • Хууль эрх зүй /Боловсролын тухай хууль, эрх зүйн асуулт, БШУ-ы сайдын тушаалаар батлагдсан боловсролын салбарын журмууд/

 

Эсээний шалгалтын агуулга:

Багшийн үнэт зүйл, чиг хандлага гэсэн асуудлын хүрээнд тодорхой сэдвээр 250-300 үгтэй эсээ бичих

Эсээний сэдвийг шалгалтын үед дараах сэдвүүдээс санамсаргүй байдлаар сонгоно. 

 

·         Багшийн ёс зүй ба хүүхдийн төлөвшил

·         Багшийн харилцаа, хандлага

·         Багшийн бүтээлч байдал ба хүүхдийн хөгжил төлөвшил

·         Багшийн харилцаа хандлага эцэг эхэд нөлөөлөх нь

·         Сайн багш байхад багшийн ёс зүй хэрхэн нөлөөлөх вэ?

·         Багшийн арга зүй, сурагчийн сурах хүсэл тэмүүлэлд нөлөөлөх нь

·         Багшийн ур чадвар, шинэ санаа

·         Багшийн ёс зүй ба  анги удирдах урлаг

·         Багшийн хөгжил ба хүүхдийн хөгжил

·         Багшийн ёс зүй ба багшийн биеэ авч явах соёл

·         Багшийн ёс зүй

·         Багшийн үүрэг хариуцлага

·         Багшийн  үлгэр дуурайлал,  манлайлал

·         Багшийн ёс зүй ба нэр хүнд

·         Багш – тасралтгүй суралцагч

 

 

Эсээ бичлэг засах шалгуур, үзүүлэлт

Агуулга

  • Агуулга нь сэдэвтэйгээ тохирсон байдал

  • Цаг үеийн шаардлагад нийцсэн байдал

  • Өвөрмөц шинэлэг санаа дэвшүүлсэн байдал

Бүтэц

  • Бүтэц бүрэн байдал

  • Үгийн тоо 250-300

Бичлэгийн соёл

  • Ойлгомжтой эсэх

  • Уялдаа холбоотой байдал

  • Үг үсгийн алдаа

Багш мэргэжлийн бакалавр бус зарим иргэд уг шалгалтад орох боломжгүй байгаа бөгөөд бүртгүүлсэн тул  энд дарж өргөдлийн маягтыг татаж аваад, info@itpd.mn цахим шуудангаар өргөдөл гаргаж шалгалтын хураамжаа буцааж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар авна уу.  77100056

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018