Цаг үеийн зарлал

2014 оны 11-р сарын 08-нд явагдах шалгалтын хуваарь

2014-11-07 08:54
2014 оны 11-р сарын 08-нд явагдах шалгалтын хуваарийг татаж авч үзнэ үү.

СӨББ, ЕБС-д ажиллах эрх олгох онлайн шалгалтын байранд шалгуулагчийн дагаж мөрдөх дэг

1.       Шалгуулагч шалгалтад орохоор ирэхдээ дараах бичиг баримтуудыг авч ирж, хянуулан орно. Үүнд

a.       Иргэний үнэмлэх

b.      Багш мэргэжлийн бакалаврын диплом

c.       Шалгалтын хураамж төлсөн хуулга

2.       Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгуулагч шалгалт өгөх байранд ирсэн байна.

3.       Шалгуулагчид шалгалтын комиссоос гаргасан нэрсийн жагсаалтаар шалгалтад орно.

4.       Шалгуулагчид нь шалгалтын комиссын гишүүдийн шаардлагыг үг дуугүй биелүүлнэ.

5.       Хэрвээ өөрийн суух компьютерийг шалгуулагч солихыг хүсэж байгаа бол бичгээр баталгаажуулан байршлаа сольж болно.

6.       Шалгалтын хугацаа эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх компьютерийн ард сууж бэлэн болсон байна.

7.       Шалгалтын цаг эхлэхээс өмнө шалгалтын програм дээрх Овог, Нэр, Регистрийн дугаар, Шалгалт өгч буй байршил зэрэг мэдээллийг заавал кирилл үсгээр шивж оруулсан байна.

8.       Шалгалтын хугацаа эхэлснээс хойш компьютер дээр гарах аливаа асуудлыг шалгуулагч өөрөө хариуцна.

9.       Шалгалтын туршид компьютерийн гарны Enter товчлуурыг огт дарж болохгүй.

10.   Шалгалтын хугацаа эхлэхээс дуусах хүртэл шалгуулагчдад хэн ч, ямар ч асуудлаар ойртон очихыг хориглоно.

11.   Хугацаа дуусахаас өмнө амжиж Submit (тестийн төгсгөл буюу хамгийн доод хэсэгт байрлах зэрэгцээ орших 2 ширхэг товчны баруун гар талын) товч дараагүйгээс серверт тестийн материалаа илгээж чадаагүйгээс үүдэх үр дагаврыг шалгуулагч өөрөө хариуцна.

12.   Тест дуусаж 11-р заалт дээрх (илгээх) товчийг зөвхөн нэг удаа дарж тестийн материалыг илгээж дууссаны дараа “Таны шалгалт амжилттай илгээгдлээ” гэсэн бичиг дэлгэц дээр гарах хүртэл суудалдаа хүлээнэ.

13.   Шалгуулагч шалгалтын програм дээр Овог, Нэр, Регистрийн дугаар, Шалгалт өгч буй байршил зэргийг өөрийн гараар шивж оруулах тул үүнээс үүдэн гарах аливаа асуудлыг шалгалтын комисс хариуцахгүй.

 

2014 оны 11-р сарын 08-нд явагдах шалгалтын хуваарийг татаж авч үзнэ үү. 

Архангай 

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говьсүмбэр

Говь-Алтай

Дархан-Уул

Завхан 

Дорноговь

Дорнод

Дундговь

Орхон

Өвөрхангай

Өмнөговь

Сүхбаатар аймаг

Сэлэнгэ

Төв

Увс 

Ховд  

Хөвсгөл 

Хэнтий

Улаанбаатар Багануур дүүрэг

Улаанбаатар Баянгол дүүрэг

Улаанбаатар Баянзүрх дүүрэг

Улаанбаатар Налайх дүүрэг

Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг

Улаанбаатар Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар Хан-Уул дүүрэг

Улаанбаатар Чингэлтэй дүүрэг

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019