Цаг үеийн зарлал

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл сунгагдлаа

2014-10-28 18:06
Багшаар ажиллах эрх олгох шалгалт 11 сарын 08-ны өдөр зохион байгуулагдана.

"Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох зөвлөл"-ийн хурал 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж багшаар ажиллах эрх олгох шалгалтын зохион байгуулалтын талаар хэлэлцлээ. 

   Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нар 2014.11.04-06-ны өдрүүдэд БШУЯ-нд семинартай байгаа учир шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулахаар товлолоо.

Иймд бүртгэлийн систем 2014.11.03 хүртэл ажиллах ба бүртгэлд хамрагдаж амжаагүй хүмүүс ЭНД дарж хамрагдана уу.

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019