Цаг үеийн зарлал

Бүртгэлээ баталгаажуулна уу

2014-08-15 13:50
Бүртгэлээ баталгаажуулна уу

2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт”-д хураамж тушааж бүртгүүлсэн боловч шалгалтад орж амжаагүй, шалгалтад орж тестийн болон эсээ шалгалтын онооны хувь нь 70% хүрээгүй шалгуулагчид 2 дахь ээлжийн шалгалтад оролцох тохиолдолд бүртгэлээ ЭНД ДАРЖ баталгаажуулна уу.

 

Бүртгэлээ баталгаажуулахдаа Овог, Нэр, Регистрийн дугаар гэх мэт бүх мэдээллээ зөвхөн кирилл үсгээр бичнэ үү. Хэрэв галиглаж бичсэн тохиолдолд баталгаажуулаагүйд тооцох тул өмнөх галиглаж бичсэн иргэд дахин бүртгэлээ баталгаажуулах мэдээллээ илгээж болно. Бүртгэлээ баталгаажуулахын тулд дээрх мэдээллийг үнэн зөв, алдаагүй оруулсны дараа SUBMIT товчийг дарж илгээнэ үү.

2014.08.19-ний өдөр шалгалтын хуваарь нийтлэгдэх тул шалгалтын хуваарьт регистрийн дугаараа байгаа эсэхийг шалгаж бүртгэгдсэн эсэхээ шалгана уу.

Өмнө нь шалгалт өгсөн газрын байршлыг өөрчлөх тохиолдолд 08.20-ны шалгалтыг өгөх боломжтой газрын байршлыг сонгоно уу.

soril.surgalt.mn хаягийг хуучин хэрэглэгчдийн жагсаалтыг бид өөр өгөгдлийн санруу татсан учир тэндээс шалгах шаардлагагүй бөгөөд өдөр бүр нийтлэх бүртгэлээ баталгаажуулсан хэрэглэгчдийн мэдээллээс өөрийн мэдээллээ шүүж харна уу.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019