Цаг үеийн зарлал

Солонгос багш нар үнэ төлбөргүй сургалт явуулна

2019-05-17 17:25

6 дугаар сарын 10-21-ний хооронд БНСУ-аас ирсэн зочин багш нар ЕБС-ийн багш нар болон Их, Дээд сургуулиудад багш мэргэжлээр суралцагч оюутнуудад дараах мэргэжлийн чиглэлээр, үнэ төлбөргүй, 2 долоо хоногийн сургалт зохион байгуулна.

ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төв ба БСШУСЯамны дэмжлэгтэйгээр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын багш солилцоо 2019 хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас оролцож буй 9 зочин багш 6 дугаар сарын 10-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл ЕБС-ийн багш нар болон Их, Дээд сургуулиудад багш мэргэжлээр суралцагч оюутнуудад дараах мэргэжлийн чиглэлээр, үнэ төлбөргүй, 2 долоо хоногийн сургалт зохион байгуулна.

Үүнд:
1. Англи хэл заах арга зүй
2. Бага боловсролын заах арга зүй, сурган хүмүүжүүлэх арга барил
3. Байгалийн ухааны хичээлийг заах арга зүй
4. Технологийн хичээлийг заах арга зүй
5. Солонгос хэл (Анхан шат)
Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019