Цаг үеийн зарлал

ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН ЭРХ ОЛГОХ ХӨТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

2019-03-26 14:30

Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын болон бага дунд боловсролын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”–ын дагуу “Төрөлжсөн сургалт” зохион байгуулах эрх олгох хөтөлбөрүүдийг хүлээн авна.

  1. Хөтөлбөр хүлээн авах хугацаа: 2019 оны 03 дугаар сарын 25-наас 04 сарын 19-ний өдрүүдэд /08.30-17.00/
  2. Хөтөлбөрт шинжилгээ хийх хугацаа: 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд
  3. Хөтөлбөрт дүгнэлт гаргах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдөр

Хүсэлт гаргах материал:

  • Байгууллагын албан тоот
  • Сургалтын хөтөлбөр /хэрэглэгдэхүүний жагсаалтын хамт/
  • Сургалт явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар /боловсролын байгууллагаас бусад/
  • Төрөлжсөн сургалтын эрх авсан байгууллага, хувь хүмүүс сургалт зохион байгуулсан тухай товч тайлан /сургалт зохион байгуулсан тоо, зорилтот бүлэг, оролцогчдын тоо, байршил, сургалтын дараах үнэлгээний нэгтгэл/

Хүсэлт хүлээн авах алба: Багшийн хөгжил сургалтын технологийн алба, БМДИ-ийн 704 тоот өрөө

Багшийн хөгжил, сургалтын технологийн алба

Холбогдох утасны дугаар 70140054

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019