Цаг үеийн зарлал

“МОНГОЛ–СИНГАПУРЫН ЛАУНЧПАД ДЭЭД БОЛОВСРОЛЫН КОЛЛЕЖ”-Д ЭЛСЭН СУРАЛЦАНА УУ

2019-03-07 17:41

Дэвшилтэт технологийг ашиглан Монгол улсад дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлж чанартай сургалтыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготойгоор нэг талаас Монгол улсын БСШУСЯ, нөгөө талаас Сингапур Улсын “ALLinTechnologies Pte Ltd” компани хамтран “Монгол Дижитал Сургууль” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2018 оны 07 сард төслийн гэрээнд гарын үсэг зуран, 2018оны 08 сард нээлтээ хийн төсөл хэрэгжиж эхэлсэн.

  Төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан 2018 оны 10 сарын 8 – 12ны өдрүүдэд БСШУСЯ,  нийслэл, аймаг, дүүргийн боловсрол, соёлын газрын дарга нарын баг Сингапур улсад танилцах сургалтын аялал хийсэн.  Энэ үеэр Сингапур улсын Боловсролын Их Сургуультай багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон билээ. 

Уг хамтын ажиллагааны хүрээнд “Монгол–Сингапурын Лаунчпад дээд боловсролын коллеж”-ийн төслийн ажлыг эхлүүлээд байна.  

Иймд та бүхэн дээрх хөтөлбөрт хамрагдаж хамтран ажиллана уу. 

2019 - 2020 хичээлийн жилийн хаврын элсэлтээр цэцэрлэгийн болон бага ангийн мэргэжлийн бус багш нарыг давтан бэлтгэх, туслах багш нарт мэргэжил эзэмшүүлэх  гарагийн, эчнээ ангиуддаа дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна.

  • Цэцэрлэгийн багш  (Бакалавр)
  • Бага ангийн багш(Бакалавр)

Цэцэрлэгийн болон Бага ангийн мэргэжлийн бус багш нарыг давтан бэлтгэх ангиудад тус тус элсэлт авна. 

 

Дараах холбоосоор орж зарыг татаж авна уу.

https://www.facebook.com/search/str/galbadrakh+baramsai/keywords_search?epa=SEARCH_BOX

https://www.facebook.com/MglMindset/photos/pcb.2050461945007289/2050459865007497/?type=3&theater

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019