Ажлын байрны зар

Гадаад харилцааны мэргэжилтний ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

2016-06-22 14:43
Гадаад харилцааны мэргэжилтний ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

 Ажлын байрны зорилт:

1.    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн гадаад харилцааны үйл ажиллагааг өргөжүүлэх, БСШУЯ-ны бодлого, чиглэлтэй уялдуулан тодорхойлох, төлөвлөж хэрэгжүүлэх

2.    Монгол улсын нутаг дэвсгэр дээр болон гадаадад үйл ажиллагаа явуулж буй ижил төстэй байгууллагуудын судалгаа хийж, шаардлагатай бол холбоо тогтоох

3.    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн шугамаар гадаад орноос болон бусад байгууллагаас зочин төлөөлөгч хүлээн авахгадаад айлчлалын бэлтгэлийг хангах ажилд оролцох

4.    Аман болон бичгэн орчуулга хийх

5.    Захиргаа, аж ахуйн хэлтсийн дотоод ажилд туслалцаа үзүүлэх

 

Албан тушаалын зэрэглэл: ТҮ-7

Үндсэн цалин: ТҮ-7-1 шатлалаас ТҮ-7-5 шатлалын хооронд ажилласан жил, туршлага, ур чадвараас хамаарна.

 

Сонгон шалгаруулалт дараах  үе шаттай зохион байгуулагдана.

1.    Бичиг баримтын шалгалт

2.    Баримт бичиг боловсруулах чадвар шалгах

3.    Англи хэл, компьютерийн шалгалт

4.    Ярилцлага

 

Жич: Зөвхөн тухайн шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй. Тэнцээгүй оролцогч хасагдах журмаар шалгаруулалт явагдана.

 

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлагууд:

 

1.    Хэл, нийгмийн ухааны салбарын мэргэжилтэй байх

2.    Англи хэлний өндөр мэдлэгтэй байх

3.    Баримт бичиг боловсруулах чадвартай байх

4.    Монгол хэл бичгийн түвшин сайн байх

5.    Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

6.    Багаар ажиллах чадвартай

7.    Харилцааны өндөр соёлтой байх

8.    Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх

9.    Хувийн зохион байгуулалт сайтай байх

10.  Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх

11.  Тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материалууд:

 

1.    Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)

2.    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/

3.    Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

4.    Мэргэжил дээшлүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар

5.    Англи хэлний олон улсын шалгалт өгч байсан бол түүний хуулбар

6.    Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар

Ажилд орох өргөдөл хүлээж авах огноо:

2016.06.22 - 2016.06.30-ны 12.00цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

 

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 7-р давхарт 701 тоот

 

Харилцах утас: 97000500, 70140069

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018