Ажлын байрны зар

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа

2018-11-28 10:42

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь дараах байнгын ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  1. Урлаг, гоо зүйн боловсрол хариуцсан арга зүйч – 1

Дараах түр ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. /Чөлөөтэй албан хаагчийг ажилдаа эргэн орох хүртэл буюу 2020.08.05-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана/ Үүнд:

  1. Химийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч – 1

Албан тушаалын зэрэглэл:

Арга зүйч: ТҮМБ-6

Сонгон шалгаруулалт дараах үе шаттай зохион байгуулагдана.

  1. Бичиг баримтын шаардлага хангасан байдал /шалгуур хангасан тохиолдолд шалгалтад орно/
  2. Мэдээллийн технологи хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт
  3. Баримт бичиг боловсруулах чадварын шалгалт
  4. Мэргэжлийн мэдлэг, заах арга, ур чадварын шалгалт
  5. Гадаад хэлний шалгалт
  6. Ярилцлага

 

Жич: Зөвхөн тухайн шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй. Тэнцээгүй оролцогч хасагдах журмаар шалгаруулалт явагдана.

 

Арга зүйчийн ажлын байранд тавигдах нийтлэг шаардлагууд:

  1. Дээд боловсролтой, сонгосон ажлын байранд тавигдах тусгай шаардлагуудыг хангасан байх
  2. Боловсролын байгууллагад тухайн чиглэлээрээ 5  ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
  3. Багшийн хөгжих хэрэгцээг тодорхойлох, түүнд үндэслэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг үнэлэх, мониторинг хийх чадвартай байх
  4. Үндэсний болон бүсийн сургалт зохион байгуулж байсан, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай байх
  5. Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн мэдлэг чадвартай байх
  6. Үндэсний түвшинд ажиллах хэмжээний асуудал шийдэх чадвартай байх
  7. Багаар ажиллах чадвартай
  8. Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  9. Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх
  10. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  11. Харилцааны өндөр соёлтой байх
  12. Сургалтын байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх
  13. Санаачилгатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх
  14. Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх
  15. Хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах боломжтой байх

 

Арга зүйчийн ажлын байранд өрсөлдөхөд бүрдүүлэх материалууд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  3. Багшлах эрхийн үнэмлэхийн  хуулбар
  4. Сонгосон албан тушаалын хүрээнд хийх ажлын чиглэл, төсөөлөл
  5. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /хувийн/
  6. Мэргэжлийн зэргийн үнэмлэхний  хуулбар
  7. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  8. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  9. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  10. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх тодорхойлолтууд, ажил байдлыг тодорхойлох захидал
  11. Бүтээлийн жагсаалт
  12. Зохион байгуулсан сургалтууд, түүнийг гэрчилсэн баримт
  13. Өргөдөл

Ажилд орох өргөдөл хүлээж авах огноо:

2018.11.28 - 2018.12.10-ны 17.30 цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 7-р давхарт 701 тоот

Харилцах утас: 70140069

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018