Ажлын байрны зар

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа

2018-10-17 13:30

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь дараах байнгын ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  1. Газар зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  2. Сургалтын технологийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  3. Суралцахуйн сэтгэл судлал хариуцсан арга зүйч – 1
  4. Боловсролын салбарын эрх зүйн хэрэгжилтийг дэмжих арга зүйч – 1
  5. Байгууллагын цахим хуудас, график дизайн хариуцсан арга зүйч – 1

Дараах түр ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. /Чөлөөтэй албан хаагчийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана/ Үүнд:

  1. Хяналт үнэлгээ, мониторинг хариуцсан арга зүйч – 1
  2. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан арга зүйч – 1

Албан тушаалын зэрэглэл:

Арга зүйч: ТҮМБ-6

Сонгон шалгаруулалт дараах үе шаттай зохион байгуулагдана.

  1. Бичиг баримтын шаардлага хангасан байдал /шалгуур хангасан тохиолдолд шалгалтад орно/
  2. Баримт бичиг боловсруулах чадварын шалгалт
  1. Мэдээллийн технологи хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт
  1. Мэргэжлийн мэдлэг, заах арга, ур чадварын шалгалт
  2. Гадаад хэлний шалгалт
  3. Ярилцлага

 

Жич: Зөвхөн тухайн шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй. Тэнцээгүй оролцогч хасагдах журмаар шалгаруулалт явагдана.

 

Арга зүйчийн ажлын байранд тавигдах нийтлэг шаардлагууд:

  1. Дээд боловсролтой, сонгосон ажлын байранд тавигдах тусгай шаардлагуудыг хангасан байх
  2. Боловсролын байгууллагад тухайн чиглэлээрээ 5  ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
  3. Багшийн хөгжих хэрэгцээг тодорхойлох, түүнд үндэслэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг үнэлэх, мониторинг хийх чадвартай байх
  4. Үндэсний болон бүсийн сургалт зохион байгуулж байсан, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай байх
  5. Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн мэдлэг чадвартай байх
  6. Үндэсний түвшинд ажиллах хэмжээний асуудал шийдэх чадвартай байх
  7. Багаар ажиллах чадвартай
  8. Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  9. Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх
  10. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  11. Харилцааны өндөр соёлтой байх
  12. Сургалтын байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх
  13. Санаачилгатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх
  14. Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх
  15. Хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах боломжтой байх

 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлагууд:

 

Ажлын байрны нэр

Мэргэжил

Боловсролын зэрэг

Тусгай шаардлагууд

1

Газар зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч

газар зүйн багш

магистр

мэргэжлээрээ 10-аас доошгүй жил багш

2

Сургалтын технологийн хөгжил хариуцсан арга зүйч

багш,

магистр

судлаач

3

Суралцахуйн сэтгэл судлал хариуцсан арга зүйч

багш, сэтгэл судлаач

магистр

багш бэлтгэх сургалтад хичээл зааж байсан туршлагатай

4

Боловсролын салбарын эрх зүйн хэрэгжилтийг дэмжих арга зүйч

эрх зүйч, багш

магистр

судлаач

5

Байгууллагын цахим хуудас, график дизайн хариуцсан арга зүйч

мэдээллийн технологи, график, дизайн

бакалавр түүнээс дээш

мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан, ур чадвараа нотлох матеарил хавсаргах

6

Хяналт үнэлгээ, мониторинг хариуцсан арга зүйч

багш, судлаач, социологич

магистр

хяналт, үнэлгээний ажлын мөн чанарыг мэддэг байх

7

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан арга зүйч

олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч

магистр

англи хэлний олон улсын шалгалтын хүчинтэй оноотой /TOEIC, TOFEL, IELTS аль нэг/, англи хэлнээс гадна 1-с доошгүй бусад гадаад хэлийг эзэмшсэн байх

 

Арга зүйчийн ажлын байранд өрсөлдөхөд бүрдүүлэх материалууд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  3. Багшлах эрхийн үнэмлэхийн  хуулбар
  4. Сонгосон албан тушаалын хүрээнд хийх ажлын чиглэл, төсөөлөл
  5. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /хувийн/
  6. Мэргэжлийн зэргийн үнэмлэхний  хуулбар
  7. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  8. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  9. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  10. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх тодорхойлолтууд, ажил байдлыг тодорхойлох захидал
  11. Бүтээлийн жагсаалт
  12. Зохион байгуулсан сургалтууд, түүнийг гэрчилсэн баримт
  13. Өргөдөл

 

Эдийн засагч болон  Сантехник, барилгын инженерийн ажлын байранд өрсөлдөхөд бүрдүүлэх материалууд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  3. Сонгосон албан тушаалын хүрээнд хийх ажлын чиглэл, төсөөлөл
  4. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /хувийн/
  5. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  6. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  7. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  8. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх тодорхойлолтууд, ажил байдлыг тодорхойлох захидал
  9. Өргөдөл

 

Ажилд орох өргөдөл хүлээж авах огноо:

2018.10.16 - 2018.10.26ы 17.30 цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 7-р давхарт 701 тоот

Харилцах утас: 70140069

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018