Ажлын байрны зар

Дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна

2018-09-10 19:22

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь дараах байнгын ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  1. Газар зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  2. Насан туршийн боловсролын менежментийн арга зүйч – 1
  3. Сургалтын технологийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  4. Суралцахуйн сэтгэл судлал хариуцсан арга зүйч – 1
  5. Боловсролын философи, логик хариуцсан арга зүйч – 1
  6. Боловсролын салбарын эрх зүйн хэрэгжилтийг дэмжих арга зүйч – 1
  7. Төлөвлөлт, тайлагналт хариуцсан арга зүйч – 1
  8. Бүртгэл, статистик, мэдээлэл хариуцсан арга зүйч – 1
  9. Эдийн засагч – 1
  10. Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, захирлын туслах – 1

Дараах түр ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. /Чөлөөтэй албан хаагчийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана/ Үүнд:

  1. Хяналт үнэлгээ, мониторинг хариуцсан арга зүйч – 1
  2. Химийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  3. Мэдээллийн технологийн сургалтын арга зүйч – 1

Албан тушаалын зэрэглэл:

Арга зүйч: ТҮМБ-6

Эдийн засагч: ТҮ-8

Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, захирлын туслах: ТҮ-7

Сонгон шалгаруулалт дараах  үе шаттай зохион байгуулагдана.

  1. Бичиг баримтын шаардлага хангасан байдал /10 оноо/
  2. Мэргэжлийн мэдлэг, заах арга, ур чадварын шалгалт /30 оноо/
  3. Албан бичиг боловсруулах чадварын шалгалт /20 оноо/
  4. Гадаад хэлээр унших, бичих, орчуулах чадварын шалгалт /20 оноо/
  5. Мэдээлэл технологи хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт /20 оноо/

Ярилцлагад нийт авбал зохих 100 онооноос 70 буюу түүнээс дээш оноо авсан оролцогчийг урина.

Арга зүйчийн ажлын байранд тавигдах нийтлэг шаардлагууд:

  1. Дээд боловсролтой, сонгосон ажлын байранд тавигдах тусгай шаардлагуудыг хангасан байх
  2. Боловсролын байгууллагад тухайн чиглэлээрээ 5  ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
  3. Багшийн хөгжих хэрэгцээг тодорхойлох, түүнд үндэслэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг үнэлэх, мониторинг хийх чадвартай байх
  4. Үндэсний болон бүсийн сургалт зохион байгуулж байсан, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай байх
  5. Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн мэдлэг чадвартай байх
  6. Багаар ажиллах чадвартай
  7. Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  8. Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх
  9. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  10. Харилцааны өндөр соёлтой байх
  11. Сургалтын байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх
  12. Санаачилгатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх
  13. Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх
  14. Хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах боломжтой байх

Ажлын байранд тавигдах тусгай шаардлагууд:

 

Ажлын байрны нэр Мэргэжил Боловс-ролын зэрэг Тусгай шаардлагууд
1 Газар зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч газар зүйн багш магистр Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил багш
2 Насан туршийн боловсролын менежментийн арга зүйч багш доктор Насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулах чадвартай байх тухайн чиглэлээр 3 аас доошгүй жил ажиллаж байсан нь давуу тал болно.
3 Сургалтын технологийн хөгжил хариуцсан арга зүйч багш, магистр судлаач
4 Суралцахуйн сэтгэл судлал хариуцсан арга зүйч багш, сэтгэл судлаач магистр багш бэлтгэх сургалтад хичээл зааж байсан туршлагатай
5 Боловсролын философи, логикийн сургалт хариуцсан арга зүйч багш магистр Философич, логикийн хичээл заадаг байсан 
6 Боловсролын салбарын эрх зүйн хэрэгжилтийг дэмжих арга зүйч эрх зүйч, багш магистр судлаач
7 Төлөвлөлт, тайлагналт хариуцсан арга зүйч – Төлөвлөх чадвартай, макро, микро эдийн засгийн мэдлэгтэй багш, магистр Төлөвлөх чадвартай, макро, микро эдийн засгийн мэдлэгтэй, компьютер дээр ажиллах өндөр түвшний ур чадвартай
8 Бүртгэл, статистик, мэдээлэл хариуцсан арга зүйч мэдээлэл зүйн багш бакалавр МТ чиглэлээр мэргэшсэн, харилцааны өндөр ур чадвартай
9 Хяналт үнэлгээ, мониторинг хариуцсан арга зүйч багш, судлаач, социологич магистр  
10 Эдийн засагч Эдийн засагч, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй магистр Санхүүгийн программхангамжууд дээр ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажиллаж байсан /Арга зүйчид тавигдах нийтлэг шаардлагын 7-14 хангаж байх/
11 Мэдээллийн технологийн сургалтын арга зүйч Мэдээлэл зүйн багш магистр насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулж байсан туршлагатай
12 Химийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч химийн багш магистр  
13 Захирлын туслах, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Хэл, нийгмийн ухааны салбарын мэргэжилтэй бакалавр Албан хэрэг хөтлөлтийн сургалтад хамрагдсан байх, ачаалал даах чадвартай /бичиг хэрэг хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бол давуу тал болно/ Арга зүйчид тавигдах нийтлэг шаардлагын 7-14 хангаж байх

 

Бүрдүүлэх материалууд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  3. Багшлах эрхийн үнэмлэхийн  хуулбар -
  4. Сонгосон албан тушаалын хүрээнд хийх ажлын чиглэл, төсөөлөл
  5. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө
  6. Мэргэжлийн зэргийн үнэмлэхний  хуулбар
  7. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  8. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  9. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  10. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх тодорхойлолтууд, ажил байдлыг тодорхойлох захидал
  11. Бүтээлийн жагсаалт
  12. Зохион байгуулсан сургалтууд, түүнийг гэрчилсэн баримт
  13. Өргөдөл

Ажилд орох өргөдөл хүлээж авах огноо:

2018.09.11 - 2018.09.17-ний 17.30 цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 7-р давхарт 701 тоот

Харилцах утас: 70140069

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018