Ажлын байрны зар

Цахим сургалт хариуцсан арга зүйчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

2018-04-17 17:16

Ажлын байрны нэр: Сургуулийн өмнөх боловсролын цахим сургалт хариуцсан арга зүйч

Ажлын байрны үндсэн чиглэл:

  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан цахим сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг онлайн хэлбэрээр зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Багшийн мэргэжлийг дээшлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр гарсан төрийн бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МХТ-ийн дэвшлийг ашиглах ажлыг хариуцсан судлагдахууны чиглэлээр зохион байгуулах
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжих боловсролын цахим агуулгын системийг хөгжүүлэх, түүний агуулгыг баяжуулах

Сонгон шалгаруулалт дараах үе шаттай зохион байгуулагдана.

1.Бичиг баримтын шалгалт

2.Гадаад хэл, компьютерийн шалгалт

3.Заах арга, ур чадварын шалгалт

4.Баримт бичиг боловсруулах чадвар шалгах

5.Ярилцлага

Жич: Бичиг баримтын шалгалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй.

Ажлын байранд тавигдах шаардлагууд:

  1. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  2. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн 2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
  3. Мэдээллийн технологийг ашиглах мэргэжлийн ур чадвартай байх,
  • Өгөгдлийн сан /Database/ удирдах, вэб хөгжүүлэх, удирдах /web admin/
  • Хөгжүүлэлт хийгдсэн модуль ба код дээр ажиллах
  • Хийгдсэн байгаа кодонд засвар өөрчлөлт оруулах, сайжруулах
  1. Ажлын даалгавар болон холбогдох бичиг баримт боловсруулах
  2. Сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сургалтын үр дүн, үр нөлөөг үнэлэх, мониторинг хийх чадвартай байх
  3. Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ, байгууллагын  хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахих
  4. Багаар болон бие даан ажиллах, судалгаа хийх чадвартай
  5. Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  6. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
  7. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  8. Харилцааны өндөр соёлтой байх
  9. Санаачилгатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх
  10. Өөрийгөө хөгжүүлэх санаачилга, чадвартай байх

Бүрдүүлэх материалууд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүрэн болон тушаалтай хэсэг/
  3. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  5. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  6. 4х6 хэмжээтэй цээж зураг – 2 %

Ажилд орох өргөдөл хүлээж авах сүүлчийн огноо:

2018оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 27-ны 17.00 цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 7-р давхарт 701 тоот

Харилцах утас: 7014-0069, 9700-0730

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018