ИЛ ТОД БАЙДАЛ

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2019-01-16 09:28
  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших Багшийн хөгжлийн ордны 1 давхарт номын худалдаа эрхлэх зориулалт бүхий 5-6 м.кв /таваас-зургаа/ талбай

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт

Материал хүлээн авах хаяг

СБД, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон, 7 давхарт 701 тоот

Материал нээх, хугацаа, хаяг байршил

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10.30 цагт, Багшийн хөгжлийн ордон, 7 давхарт 701 тоот

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 м.кв талбайг түрээслэх үнийн доод хэмжээ 15,000 /арван таван мянган/ төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Эрхэлдэг үйл ажиллагаа нь түрээслэх талбайн зориулалтад нийцэж байх

Түрээслэгчийн сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

- Шаардлага хангасан хамгийн өндөр оноо авсан 1 оролцогч шалгарна.

- Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2017, 2018 оныг хамруулан бичих, холбогдох баримт бичгийг хавсаргах);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулга);
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц  барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг;
  • Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн албан бичиг;

 

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх эд хөрөнгийг өмч эзэмшигч Багшийн хөгжлийн ордны 1 давхарт очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70140069 утсаар авна уу.

Хаяг: СБД, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон, 7 давхарт 701 тоот

Утас: 70140069

Журам  үгэн дээр  дарж үзнэ үү.

Түрээсийн гэрээ үгэн дээр дарж үзнэ үү.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019