Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам"-ыг тушаалтай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Захиалгат сургалтын журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Захиалгат сургалтын журам"-тай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Хавсаргасан файл:ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Төрөлжсөн болон захиалгат сургалт

29-р тусгай сургуулийн багш, удирдах болон бусад ажилтнууд дохионы хэлний сургалтад хамрагдаж байна

2017-08-24 15:21
Манай улсад ерөнхий боловсролын тусгай зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр дотроос хэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох төрөлжсөн сургууль нэг байдаг нь 29-р сургууль юм.

Манай улсад ерөнхий боловсролын тусгай зургаан сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр дотроос хэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох төрөлжсөн  сургууль нэг байдаг нь 29-р сургууль юм.

БСШУС-ын сайдын А/195 тоот тушаалын дагуу тус сургуулийн багш, удирдах болон сургалтыг дэмжих бусад ажилтнуудад зориулан дохионы хэлний эрчимжүүлсэн сургалтыг  БМДИ зохион байгуулж байна. 

dohio1

dohio2

dohio3

Сургалт 8-р сарын 21-30-ны өдрүүдэд тус сургууль дээр зохион байгуулагдаж байгаа ба 80 гаруй хүн уг сургалтад хамрагдаж байна. Сургалтын хөтөлбөрт сонсголын бэрхшээлтэй хүүхдийн суралцах онцлог, сонсголгүйн боловсролын соёлын тухай , дохионы хэлээр мэргэжлийн хичээл заах багш нарын ур чадварыг сайжруулах, хос  хэлээр хичээл сургалтыг хөтлөн явуулах арга аргачлал, мөн багшийн ёс зүй, харилцаа хандлагыг нэмэгдүүлэх талын хичээл, дадлага ажлууд орж байна.

dohio4

dohio5

dohio6

Сургалтыг  БМДИ-ийн тусгай хэрэгцээт боловсролын сургалт хариуцсан аргазүйч Ч.Жаргал, 29-р сургуулийн захирал М.Сарантуяа, дохионы хэлний багш Б.Саранчимэг, Японы JICA төслийн ажилтан зэрэг мэргэшсэн багш нар зохион байгуулж сургагч багшаар ажиллаж байна.  

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018