Төрөлжсөн болон захиалгат сургалт

“Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй” сургалт эхэллээ

2017-08-17 14:20
Бүрэн дунд боловсролын шинэчилсэн сургалтын цөм хөтөлбөр хоёр дахь хичээлийн жилдээ хэрэгжих гэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд энэхүү шинэчилсэн хөтөлбөрөөр ЕБС-ийн Х анги хичээллэсэн бол 2017-2018 оны хичээлийн жилд XI ангиуд хичээллэх юм.

Бүрэн дунд боловсролын шинэчилсэн сургалтын цөм хөтөлбөр хоёр дахь хичээлийн жилдээ  хэрэгжих гэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд энэхүү шинэчилсэн хөтөлбөрөөр  ЕБС-ийн Х анги хичээллэсэн бол 2017-2018 оны хичээлийн жилд XI ангиуд хичээллэх юм.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 61 дүгээр тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх “ЕБС-ийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө” батлагдаж мөн  ахлах ангийн 25 сурах бичиг, үүнээс Х ангид 13, XI ангид 12 нэрийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байна.

BD2

Ийм учраас БМДИ нь ахлах ангид хичээл заадаг багш нарт шинээр батлагдсан сургалтын төлөвлөгөө, шинэчилсэн сургалтын хөтөлбөр, шинэ сурах бичгүүдийг хэрэгжүүлэх онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх үе шаттай сургалтыг  зохион байгуулж байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Энэ ажлын хүрээнд сургалтын хөтөлбөрийн баг, сурах бичгийн зохиогчийн багийн гишүүдээс бүрдсэн үндэсний 72 сургагч  багшийг 8-р сарын 9-11ны өдрийн сургалтаар бэлтгэж харин 8-р сарын 17-19-ны өдрүүдэд  орон нутгийн сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байгаа ба энэ сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 12 мэргэжлийн 598 багш хамрагдаж байна. Эдгээр орон нутгийн сургагч багш нар нь  тус тусын аймаг, дүүргийн  мэргэжлийн багш нартаа 8-р сарын 21-30ны хооронд сургалт зохион байгуулах замаар ахлах ангид хичээл зааж байгаа нийт багш нарыг “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зүй” сургалтад хамруулах юм.BD3

Сургалтаар багш нар ЕБС-ийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээний талаар шинэлэг мэдээлэлтэй болж, эдгээрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцаж байна. Сургалтын агуулгын дийлэнх цагийг дадлага ажлаар зохион байгуулна.     BD1

Энэхүү сургалтад ашиглах гарын авлагыг мэргэжил бүрээр бэлтгэн 4 багц болгон хэвлүүлж байна. Тухайлбал:

  1. Монгол хэл, уран зохиол; англи хэл, уран зохиол
  2. Түүх нийгмийн ухаан, биеийн тамир, зураг зүй, дизайн технологи
  3. Математик, физик, мэдээлэл зүй
  4. Биологи, хими, газарзүй

Эдгээр гарын авлагад үндэсний сургагч багш нарын бэлтгэсэн мэдээлэл, дадлага ажлын удирдамж, ажлын хуудас зэргийг багтаасан тул дараагийн шатны сургалтад ашиглах боломжтой юм.

Мөн “Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-2”  сургалтыг “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс санхүүжүүлж байна.

 “Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-2” сургалтын ерөнхий хөтөлбөрийг  FILE_2  дарж татаж авна уу.

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018