Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам"-ыг тушаалтай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Захиалгат сургалтын журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Захиалгат сургалтын журам"-тай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Хавсаргасан файл:ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Төрөлжсөн болон захиалгат сургалт

Сургалт амжилттай үргэлжилж байна 

2017-06-07 17:16
Сургалт амжилттай үргэлжилж байна 

 p001

Бага боловсролын нийт суралцагчид математик, байгалийн ухаан, технологи, бусад хичээлүүдээр эзэмшсэн мэдлэгээ бодит хэрэглэгдэхүүн ашиглан бататгах, байгалийн юмс, үзэгдлийн учир шалтгаан зүй тогтол, хуулийг туршилтын үндсэн дээр ойлгох, сонирхож, шинжлэн судлах, багаар хамтран ажиллах, бие даан сурах арга барилаа хөгжүүлэх,  бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадамжуудыг суулгах нь нэн чухал болоод байна. Тэгвэл эдгээр чадамжийг хүүхдэд суулгахад нь туслах зорилго бүхий “STEM  БОЛОВСРОЛЫГ БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЭЗЭМШҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” сургалт нийслэл болон хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа билээ.

Дорноговь аймагт ажиллаж буй БМДИ-ийн арга зүйч Ж.Энэбиш “Сургалтын хоёр дахь өдөр багш нар салхин тээрмийг өөрсдийн зохиомжлон бүтээсэн туршлагаа хуваалцлаа. Энэ дадлага ажлын үр дүнд инженерчлэлийн алхамыг бүгд ойлгосон. Мөн салхин тээрмийг бүтээхийг заах ээлжит хичээлийн төлөвлөлт хийх явцдаа шинжлэн судлах арга барил хичээлийн үе шатны уялдаа холбоог ойлгож авсан” гэлээ.

 p003

Мөн Баянхонгор аймгийн бага боловсролын багш нар конус араа болон дамар ашиглан ус татах хялбар төхөөрөмж бүтээсэн тухай арга зүйч Э.Даваахүү мэдээллээ.

p002

 

p004

“Хийсэн үйлдэлдээ тулгуурлаж STEM ээлжит хичээлийн төлөвлөлт хийж хэлэлцэн сайжруулсан ба хөтөлбөрөө шинжлэн судлах арга барилаар судалж, байгалийн ухаан нь ямар чадварын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг хэлэлцсэн үр дүнтэй сургалт болж байна” хэмээн дүгнэжээ.  

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018