Төрөлжсөн болон захиалгат сургалт

Захиалгат сургалтын эргэн тойронд

2017-01-10 11:40

Захиалгат сургалтын эргэн тойронд

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн “Тэмүүлэл сүлжээ”          /38, 51, 20,19, 73, ЭӨЦ/ сургуулийн дунд болон ахлах ангийн 271 багш 01 сарын 07-ний өдөр “”Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээ, үнэлгээний даалгаврын сан боловсруулах арга зүй” сэдэвт захиалгат сургалтад хамрагдлаа.

z1

 

z2

“Тэмүүлэл сүлжээ” сургуулийн багш нарын сургалтын эрэлт хэрэгцээ, саналд үндэслэн БМДИ-ийн судлагдахуун хариуцсан арга зүйчид болон цөм хөтөлбөрийн багийн зарим гишүүд сургалтыг зохион байгуулав.

Сургалтын үр дүнгээс товч дурдвал багш нар суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйд мэргэжлийн арга зүйчдээс зөвлөгөө авч ажиллаж ойлголтоо нэгтгэсэн бөгөөд суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагыг хэрхэн бодитой үнэлэх талаар мэдлэг, чадвараа нэмэгдүүлсэн сургалт боллоо гэж оролцогчдын зүгээс үзсэн байна.

z3

z4

z5

Мөн нэгдүгээр сарын 10-ны өдөр МУИС-ын харьяа Байгаль эх лицей сургууль дээр захиалгат сургалт зохион байгуулагдлаа.  Тус сургалтын зорилго нь багшлах арга зүй болон ажлын байран дахь стрессийг давах туулах, харилцаа хандлагын арга зүйд суралцах, ойлголтоо нэгтгэх байсан юм.  Энэхүү сургалтад тус сургуулийн 20 багш хамрагдсан бөгөөд БМДИ-ийн арга зүйч Ч.Жаргал, Б.Нацагдорж нар мэдээлэл болон  дадлага ажлыг хослуулан  сургалтыг зохион байгууллаа. 

Та бүхэн БМДИ-ээс зохион байгуулдаг захиалгат сургалтын журамтай "Хууль эрх зүй" цэсээр орж танилцах боломжтой. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019