Төрөлжсөн болон захиалгат сургалт

Баян-Өлгий аймгийн II сургуулийн захиалгын дагуу сургалт зохион байгууллаа

2016-12-20 16:38
БМДИ-ийн захиалгат сургалт Баян-Өлгий аймгийн 2 дугаар бүрэн дунд сургууль дээр 12 сарын 17-18 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

15645523_533099600217589_972400871_n 

БМДИ-ийн захиалгат сургалт Баян-Өлгий аймгийн 2 дугаар бүрэн дунд сургууль дээр 12 сарын 17-18 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт ба багшлах арга зүй” сэдэвт сургалтад тус сургуулийн 75 багш, удирдах ажилтан хамрагдав.

Сургалтыг БМДИ-ийн арга зүйч Б.Нацагдорж, М.Оюунчимэг нар удирдан явууллаа.

15666161_533099543550928_159562070_n

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын байранд дахь мэргэжил дээшлүүлэх сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, судлагдахууны үнэлгээ, үнэлгээний даалгавар хийгээд шалгуур үзүүлэлт зэргийг хэрхэн боловсруулж ажиллах талаар оролцоонд тулгуурласан дадлага ажлын хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил байлаа хэмээн сургалтад хамрагдсан багш, ажилтнууд үнэллээ.

15666391_533099530217596_774312454_n

Та бүхэн БМДИ-ийн захиалгат сургалтын журамтай доорх линкээр танилцах боломжтой.  http://itpd.mn/index.php?r=content/view&id=841

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019