Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам"-ыг тушаалтай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Захиалгат сургалтын журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Захиалгат сургалтын журам"-тай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Хавсаргасан файл:ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Төрөлжсөн болон захиалгат сургалт

4-12 дугаар ангид эрүүл мэндийн хичээл  орно

2018-08-14 08:47

2018-2019 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам болон харьяа байгууллагууд бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Эрүүл мэндийн хичээлийг энэ хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт дахин оруулж байна. тодруулбал, 4-12-р ангид эрүүл мэндийн хичээл орно. Энэхүү ажлын хүрээнд гарын авлага бэлтгэх болон багш нарыг бэлтгэн мэдээ мэдээллээр хангах ажлын эхний шатны сургалт эхэллээ. Сургалтад аймаг нийслэлийн боловсрол соёлын газрын байгалийн ухаан, бага ангийн  судлагдахуун хариуцсан аргазүйчид, биологийн багш нийт 90 хүний сургалт багшийн хөгжлийн ордонд эхэллээ. Сургалтын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн,  НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Илиза Азей болон Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч нар Алекс Хайнекс нар оролцож үг хэллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч хэлсэн үгэндээ “Монгол улс нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн боловсролын техникийн удирдамжийг нэвтрүүлж буй анхдагч улс орны нэг” болсонд НҮБ-ын зургаан хөтөлбөрийн өмнөөс БСШУС-ын сайдад тусгайлан баяр хүргэж талархал илэрхийлсэн юм.

Монгол улсын хүн амын 30,5 хувийг 15 ба түүнээс доош насны хүүхэд залуучууд эзэлдэг гэсэн 2017 оны статистик бий. Тэгэхээр хүүхэд залуучуудыг эрүүл амьдралын зөв дадал хэвшилтэй, амьдрах ухаантай хүн болгон төлөвшүүлэх нь улс орны хувьд туйлын хэрэгцээтэй болоод сургалтад хамрагдаж байгаа багш нар хэлж байсан юм.  

Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Сургалтын төлөвлөгөөнд цаг автоматаар нэмэгдэхгүй. Бид сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагуудад зохицуулалт хийж, эрүүл мэндийн цаг бий болгож байгаа. Өмнө нь МУБИС-д хоёр удаа эрүүл мэндийн багш бэлтгэгдэж, байгаль шинжлэл биологи эрүүл мэнд зэргээр бэлтгэгдсэн багш нарын нөөц бий. Энэхүү нөөцийн судалгааг урьдчилан гаргасан. Ингэж бэлтгэгдсэн багш нарын 60 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуульд багшилж байна гэх мэдээлэл ирсэн. Мөн биологи, хими зэрэг эрүүл мэндийн хичээлтэй агуулгын хувьд харьцангуй ойр байх хичээлүүдийн багш нарыг сонгож, сургууль бүрт бэлтгэж байна. Энэ нь орон нутагт сургагч багш бэлтгэж байгаа нэг удаагийн хэлбэр юм. Есдүгээр сард төрийн бус байгууллагуудтай хамтарч нарийвчилсан сургалт явуулж, албан ёсоор сургалтад хамрагдсан багш нараар хичээл заалгана” гэлээ.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018