Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам"-ыг тушаалтай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Захиалгат сургалтын журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Захиалгат сургалтын журам"-тай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Хавсаргасан файл:ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Төрөлжсөн болон захиалгат сургалт

Дотуур байрын багш нар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад хамрагдлаа

2018-04-26 17:54

Өвөрхангай аймгийн дотуур байрын 31 багш 2018.04.25-26-ны өдрүүдэд “Дотуур байрын багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх” сургалтад хамрагдлаа.

Энэхүү 2 өдрийн сургалт нь дотуур байрны сурагчид болон эцэг эх, байрны бусад ажилтнууд, олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах, ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн ур чадварыг дэмжихэд чиглэгдсэн.

БМДИ-ийн /ЕБС-ийн нийгмийн ажилтан, дотуур байрын багшийн сургалт хариуцсан арга зүйч/ Н.Болормаа доорхи агуулга, сэдвийн хүрээнд сургалтыг удирдан чиглүүлж явууллаа. Үүнд:

  • Дотуур байрны хүүхэд хамгааллын бодлого
  • Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, эрх зүйн орчин
  • БСШУС-ын сайдын А/168 тоот тушаалын дагуу дотуур байрны хүүхэд хамгаалал ажлын төлөвлөгөө хийх дадлага
  • Дотуур байрын багшийн жилийн ажлын төлөвлөгөө СНА-АУБ-ХӨУБ-ийн хамтын ажиллагаа
  • Зан үйлийн эрсдэлтэй ажиллах аргууд
  • Дотуур байрны өөрийн үнэлгээний аргачлалаар өөрийн ажлын байранд үнэлгээ хийсэн талаар туршлага солилцох
  • Дотуур байрны өөрийн үнэлгээний аргачлалыг цаашид хэрэглэх боломж, арга зам
  • Эцэг эхтэй бүтээлчээр хамтран ажиллах эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх аргууд
  • БСШУС-ын сайдын А/426 тоот “Дунд хугацааны төлөвлөгөө”-г орон нутагтаа хэрэгжүүлэх

зэрэг агуулгууд багтсан байна.

Мөн энэ удаагийн сургалтыг БМДИ, Өвөрхангай аймгийн БСУГ, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ хамтран зохион байгууллаа.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018