Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам"-ыг тушаалтай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Захиалгат сургалтын журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Захиалгат сургалтын журам"-тай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Хавсаргасан файл:ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Төрөлжсөн болон захиалгат сургалт

Төрөлжсөн сургалтын эрх олгох хөтөлбөр хүлээн авах тухай

2018-03-02 15:54

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны А/ 287 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын болон бага дунд боловсролын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам” –ын дагуу төрөлжсөн сургалтын эрх олгох хөтөлбөрүүдийг хүлээн авч дүгнэлт гаргана.

  1. Хөтөлбөр хүлээн авах хугацаа     2018 оны 03 сарын 05 -  04 сарын 10 / 08.30-17.00/
  2. Хөтөлбөрт үнэлгээ дүгнэлт гаргах  2018 оны 04 сарын 10 – 25
  3. Хөтөлбөрт нэгдсэн дүгнэлт гаргаж баталгаажуулах 2017 оны 05 сарын 1

                                                                               /www.itpd.mn цахим хаягаар байршуулна./

Төрөлжсөн сургалтын эрх авахаар хүсэлт гаргасан байгууллага нь БМДИ-н Захиалгат сургалтын албаны 704 тоот өрөөнд хүлээн авна.Үүнд:

  • Байгууллагад хандсан албан тоот
  • Сургалтын хөтөлбөр /шаардлагатай бол хэрэглэгдэхүүний хамт/
  • Сургалт явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар/ боловсролын байгууллагаас бусад/
  • Өмнө нь зөвшөөрөл авсан байгууллага санхүүгийн тайлангийн / товч/  хамт тус тус  ирүүлнэ.

                                                                                                                        Утас 70140057

Жич: 2017 онд төрөлжсөн сургалтын эрх хүссэн байгууллагуудад анхаарах зүйлийг www.itpd.mn цахим хуудасны төрөлжсөн болон захиалгат сургалт гэсэн хэсэгт байршуулсан ба дараах  зөвлөмжтэй танилцана уу.

Зөвлөмж:                                                                   

  • Сургалтын хөтөлбөрийн агуулга нь боловсролын өнөөгийн бодлого чиглэлтэй уялдаа холбоотой байх
  • Өмнө нь зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг дахин ирүүлэх тохиолдолд  сургалт явуулсан товч тайланг хамт ирүүлэх / энэ нь хөтөлбөрт эрх  2 жилээр олгоход нөлөөлнө /
  • Төрөлжсөн сургалтын хөтөлбөр нь  олон агуулга байхаасаа багшийн тодорхой нэг чадвар хөгжүүлэхэд чиглэсэн  / БСШУ Сайдын 287 тушаалд заасан / байх
  • Зорилтод бүлгийн ялгаатай байдлыг тусгах / ажилласан жил , арга туршлага/
  • Сургалтаар насанд хүрэгчдэд явуулах арга арга зүйг тодорхой тусгах
  • Сургалтын хөтөлбөрт нэрийг оновчтой өгөх
  • Сургалт зохион байгуулах хугацаа , байршил зэргийг тодорхой  тусгах
  • Сургалтынзорилго, зорилтоднийцүүлэнүрдүнг үнэлэхарга, хэлбэр, шалгуурүзүүлэлтийг  төлөвлөж  боловсруулах
  • Сургалтын төлбөрийг тогтоосон үндэслэлээ тодорхой гаргах, зарцуулалт, эх үүсвэр, тооцоог тодорхой болгох
  • Сургалтын зорилтод бүлэг анхаарах / БСШУ Сайдын 287 тушаал /

                                                                                       Боловсруулсан  Р.Туяа 99770015

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018