Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулах журам"-ыг тушаалтай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Захиалгат сургалтын журам

БМДИ-ийн шинээр батлагдсан "Захиалгат сургалтын журам"-тай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Хавсаргасан файл:ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫН ЖУРАМ

Төрөлжсөн болон захиалгат сургалт

“Боловсролын бодлого, хэрэгжилт-зөвлөн туслах арга зүй” нийслэл, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

2017-12-13 12:27

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулж буй аймаг нийслэлийн БСУГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан гурван өдрийн сургалт өнөөдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр Багш хөгжлийн ордонд эхэллээ.

 

Сургалтын гол зорилго нь нийслэл, орон нутгийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд салбарын бодлого, шийдвэр, сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль, багш нарт зөвлөн туслах аргазүйн дэмжлэг үзүүлэх бөгөөд сургалтыг зохион байгуулагчид болон оролцогчид дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:

  • Удирдлагын менежмент, боловсролын хяналт, шинжилгээ, үнэлгээний талаар сүүлийн үеийн онол, хандлагаас мэдээлэлтэй болно
  • Боловсролын салбарын бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл, туршлагаа хуваалцана.
  • Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхэд сургууль, багш нарт зөвлөн туслах аргазүйгээ дээшлүүлнэ.
  • Багшийн ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцэн санал цуглуулах юм. 

 

Сургалтыг БМДИ-ийн захирал А.Туяа нээсэн. Мөн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын  газрын дарга Д.Эрдэнэчимэг төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого тэр дундаа ерөнхий боловсролын түвшинд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Үүний дараагаар Удирдлагын академийн багш, эрдэмтэн судлаачид Боловсролын удирдлага менежмент, байгууллагын хөгжил, хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр лекц уншсан.

Улмаар сургалт мэргэжлийн чиглэлээрээ 12 дэд бүлэгт хуваагдаж үргэлжлэх юм. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018