ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Монголын Багш нарын 51 дэх өдөр, дэлхийн багш нарын 23 дахь өдрийн мэндийг хүргэе!

2017-10-05 16:19
Жил бүрийн намар буюу дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан манай улс оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/202 тоот тушаалын дагуу 2016 – 2017 оны хичээлийн жилийн шилдгүүд тодорлоо.

Жил бүрийн намар буюу дэлхийн  багш нарын өдрийг тохиолдуулан манай улс оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/202 тоот тушаалын дагуу 2016 – 2017 оны хичээлийн жилийн шилдгүүд тодорлоо. 

bayar8

bayar

 “Улсын тэргүүний цэцэрлэг“-ээр

  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын аравдугаар цэцэрлэг
  • Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын “Нарлаг“ цэцэрлэг
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гуравдугаар цэцэрлэг
  • Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цэцэрлэг

bayar2

 “Улсын тэргүүний сургууль“-аар

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын “Хэрх“ сургууль
  • Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй“ цогцолбор сургууль
  • Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль

bayar1

“Оны тэргүүний багш” -аар

  • Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэгийн багш Чулуунбаатарын Оюундэлгэр
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш Нямын Энхтүвшин
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын улсын тэргүүний лаборатори Хан –Уул цогцолбор сургуулийн бага ангийн багш Чулуунгөлөгийн Сувдаа нар тодорлоо.

bayar3

bayar4

bayar5

Оны тэргүүний сургууль, цэцэрлэг, багш нарт хүндэтгэл үзүүлэх, дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр буюу 10 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Үндэсний урлагийн их театрт зохион байгуулагдлаа.

bayar6

Арга хэмжээнд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, нийслэлийн засаг дарга С.Батболд болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж БСШУСЯ, БМДИ, нийслэлийн боловсролын газар зохион байгуулагчаар ажиллалаа.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018