Үндсэн сургалт

“Сарын тэмдгийн эрүүл ахуй-Сургуулийн орчинд” сургалт зохион байгууллаа.

2017-05-29 16:33
НҮБ-ын Хүүхдийн сангийн усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд “Сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд” чанарын судалгаа гарсан байна. Энэ нь Монгол улсад энэ сэдвээр хийгдсэн хамгийн анхны судалгаа бөгөөд тус судалгааг Канадын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Эморийн Их сургуулийн мэргэжил арга зүйн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн сан болон нийгмийн ажлын хөгжлийн төв Төрийн бус байгууллага хамтран 2015 оны 2-6 дугаар сарын хооронд хийжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн хүрээнд “Сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд” чанарын судалгаа гарсан байна. Энэ нь Монгол улсад энэ сэдвээр хийгдсэн хамгийн анхны судалгаа бөгөөд тус судалгааг Канадын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Эморийн Их сургуулийн мэргэжил арга зүйн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн сан болон нийгмийн ажлын хөгжлийн төв Төрийн бус байгууллага хамтран 2015 оны 2-6 дугаар сарын  хооронд хийжээ. Судалгааны зорилго нь сарын тэмдэг ирэх үед охидод тулгардаг хэрэгцээ шаардлага сургууль болон дотуур байрны орчинд хэр сайн хангагдсан байдаг талаар охидын үзэл бодлыг судлах, охидод ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх ажилд суурь нотолгоо болохуйц мэдээллийг оролцогч талуудаас цуглуулах байсан юм.

erul 6

erul 1

Судалгаанаас дараахь зөвлөмжүүдийг гаргасан байна:

1.    Сургууль, дотуур байрны нөхцөлд сарын тэмдгийн эрүүл ахуйг сахихад охидод нэн тэргүүнд шаардлагатай наад захын хэрэгцээ усны найдвартай эх үүсвэр, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх. Иймд ЗГ-аас 2015 онд батласан “Цэцэрлэг, ЕБС, дотуур байрны ус ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм шаардлага”-ийн хэрэгжилтийг сайжруулах нь чухал.

erul 2

erul 5

erul 4

2.    Сарын тэмдэг, түүнийг зөв зүйтэй зохицуулах талаарх охид, хөвгүүд, багш нар /ялангуяа эрэгтэй багш нар/ , эцэг эхчүүдийн мэдлэг хандлага, дадлыг сайжруулах хөтөлбөр төлөвлөж, боловсруулж танилцуулах. Үүнд мэдээлэл, сурталчилгааны материал, гарын авлага, онлайн сургалтын материал боловсруулах, сургуулийн эмч нарыг сургах% мөн багш эмч, дотуур байрны багш нар, үйлчлэгчдийн ажлын байрны тодорхойлолтыг зэрэг ажлыг тусгаж болох юм.

erul 3

erul 7

3.    Охидод хичээлийн цагаар ариун цэврийн хэрэгсэл авах боломжийг нэмэгдүүлэх, сургуулийн эмч, багш нар, сургуулийн бусад ажилтнууд ба хөвгүүдээс охидод биет болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ээлтэй орчныг бүрдүүлэх.

Эдгээр зөвлөмжүүдийг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгаа болон тэдгээрийн шийдлийн талаар “Сарын тэмдгийн эрүүл ахуй сургуулийн орчинд” сэдэвт сургалт 5-дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Сургалтад НҮБ-ийн хүүхдийн сан,  БСШУСЯ, БМДИ, ЭМЯ, НЭМҮТ хамтран оролцож Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Захиалгат сургалтын алба чиглүүлэн зохион байгууллаа. Сургалтад дээрх байгууллагын төлөөллүүдээс гадна нийслэлийн ЕБС-ын удирдах болон бусад ажилтнууд оролцлоо. 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019