Үндсэн сургалт

“Тусгал” туршлага хуваалцах уулзалт Багш хөгжлийн ордноо боллоо

2017-05-03 17:12
“Тусгал” туршлага хуваалцах уулзалт Багш хөгжлийн ордноо боллоо

Глоб Интернэшнл төв, “Мэдэх эрхийг хөхүүлин дэмжих” төслийн хүрээнд “Ус дээшээ урсдаг” олон ангит киног ашиглан авилга, ашиг сонирхлын зөрчлийн талаар кино сургалтыг зохион байгуулсан  үр дүнгээ танилцууллаа. Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэхүү үйл ажиллагааг  Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам дэмжин оролцсон бөгөөд нийслэлийн ЕБС-ийн сургуулиуд болох Ирээдүй цогцолбор сургууль, 23-р сургууль, Монгени цогцолбор сургууль, Хобби сургуулийн 11,12-р ангийн сурагчид болон МУИС, Хууль сахиулахын их сургууль, Их засаг ОУИС-ийн 1,2-р курсийн нийт 237 оюутан сурагчид хамрагдсан байна. Багшийн хөгжлийн ордонд тус төслийн хаалт “Тусгал” нэртэй туршлага хуваалцах уулзалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцлоо.

tusgal 1

tusgal 2

Ирээдүй хойч үе, хүүхэд залууст авилгын хор уршгийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой тус төсөл нь 2016 оны 8-р сарын 01-нээс 2017 оны 05-р сарын 01-ны хооронд хэрэгжсэн бөгөөд “Авилгын хэлхээг таслая” аян нь сошиэл орчинд 4-р сарын 1-нээс 5-р сарын 1-ны хооронд явагдсан аж.

Глоб Интернэшнл төвийн  төслийн зохицуулагч Б.Онон төслийн үр дүнг танилцуулахдаа дараах зүйлсийг онцолж байв. Тухайлбал, авилга гэж юу вэ гэсэн асуултад сургалтад хамрагдсан залуусын 46% нь “Хэн нэгэн албан тушаалтанд мөнгө төгрөг эд зүйл өгч хүсэл, зорилгодоо хүрэх” гэсэн хариултыг сонгожээ. Мөн авилга хаана оршдог вэ гэсэн асуултад 94 нь “бүх байгууллагад “ хэмээн хариулсан байна. Сургалтын эцэст дээрх 237 оюутан залуучууд “Авилга ямар хор уршигтай вэ?” гэхэд “Амьд явах эрх зөрчигдөнө” хэмээн нэгэн дуугаар санал нийлсэн талаар “Кино сургалтын модуль”-ийг хэрэгжүүлсэн ХСИС-ын бакалаврын хөтөлбөрийн менежер Г.Амаржаргал онцолсон юм.

Киногоор дамжуулан сурагчид болон оюутнуудад зохион байгуулсан энэхүү сургалтад хамрагдсан Монгени цогцолбор сургуулийн 12Г ангийн сурагч Б.Уранбилэг ингэж ярьж байна.

tusgal3

tusgal 4

-       Кино сургалт нь уламжлалт лекцийг бодвол илүү үр дүнтэй болдог юм байна. Яагаад гэхээр амьдрал дээр гардаг бодит жишээнүүдийг бид шууд харж, тусгаж, бас ойлгож авсан. Өсвөр насны залуучуудад ийм төрлийн сургалт зөв хүн болон төлөвшихөд нь тун хэрэгтэй юм байна.  Сургалтад хамрагдсан хүүхдүүд нэг хэсэгтээ л мэдсэн зүйлсээ, жишээлбэл авилгын хор уршиг, амьдрал дээр бид авилгын ил далд ямар хэлбэрүүдтэй нүүр тулж байдаг, түүнээс яаж урьдчилан сэргийлэх тухай энгийн байдлаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд бас анги сургууль дээрээ өдөр тутам өөрийн эрхгүй ярьж, хэлэлцэж байсан болохоор нэлээн өргөн хүрээг хамарч олон хүнд хүрсэн байх гэж бодож байна. Бас авилга гэдэг дан ганц мөнгө өгөх авах асуудал биш, ёс суртахууны төлөвшил юм гэдгийг мэдэж авсандаа баяртай байна хэмээсэн юм.

БСШУСЯ нь цахим орчин дахь хүүхдийн эрхийн асуудлыг сүүлийн үед хөндөн тавьж энэ талын ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд мөн БМДИ-тай хамтран багшийн ёс зүйн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа  бөгөөд ёс зүй болон авилгын асуудлыг хөндсөн, түүнийг таслан зогсоох аливаа санал санаачлагыг дэмжин хамтарч ажиллах

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019