Үндсэн сургалт

Цэцэрлэгийн багш нарын сургалт бүтээлчээр өрнөж байна

2017-01-19 14:38
Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтууд амжилттай үргэлжилж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын сургалт 2 ээлжээр зохион байгуулагдах бөгөөд нийслэлд энэ сарын 16-наас 21-ны өдрүүдэд эхний ээлжийн 120 багш сургалтад хамрагдаж байна. Сургалтын хөтөлбөрийн дагуу мэдээлэл хуваалцах, туршлага солилцох цагийг Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэг дээр зохион байгууллаа.

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтууд амжилттай үргэлжилж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын сургалт 2 ээлжээр зохион байгуулагдах бөгөөд нийслэлд энэ сарын 16-наас 21-ны өдрүүдэд эхний ээлжийн 120 багш сургалтад хамрагдаж байна. Сургалтын хөтөлбөрийн дагуу мэдээлэл хуваалцах, туршлага солилцох цагийг Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэг дээр зохион байгууллаа.

Su1

Su2

Тус цэцэрлэг өнгөрсөн оны 10-р сард өргөтгөлийн байраа ашиглалтад оруулсан ба 1-р байрандаа ахлах бэлтгэл бүлгээ харин 2-р байрандаа бага дунд бүлгээ хүлээн авдаг. Дуу хөгжим болон биеийн тамирын хичээл мэргэжлийн багштай танхимд ордог юм байна. Биеийн тамирын багш Г.Мэгзэр өөрийн арга туршлагаасаа хуваалцаж бага насны хүүхдийн хөдөлгөөн эрүүл мэндийг хэрхэн хөгжүүлэх талаар зааварчилгаа өглөө. Биеийн тамирын том танхимтай мөн олон төрлийн хэрэглэгдэхүүнтэй нь тус цэцэрлэгийн бас нэг давуу тал аж. Улсын цэцэрлэг хэдий ч багш нар зун амрах хугацаандаа мэргэжлийн багшийн зааврын дагуу хүүхдүүддээ хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэдэг гэнэ. Г.Мэгзэр багш бусад багш нарт хичээл заасны дараагаар бэлтгэл ангийн хичээл дээр мөн ажиглалт хийлгэсэн юм. Мөн тэрбээр бэлтгэл 4 бүлгийн 200 орчим хүүхдэдээ ирэх хавар гэхэд 3 цогц дасгалыг зааж сургахаар төлөвлөсөн бөгөөд хавар төгсөлтөөрөө флашмоб хийнэ хэмээн ярьж байна.

Su3

Su4

Үүний дараагаар багш нар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Ахлах болон бэлтгэл бүлгийн хүүхдүүд сар бүр ангиа сольдог юм байна. Амьтан судлалын анги, байгалийн анги мөн зам хөдөлгөөний ангитай. Өөрөөр хэлбэл амьтны аймаг, тэдгээрийн амьдрал онцлогтой хүүхдүүд бүтэн сарын турш амьтны сэдвээр тохижуулсан ангид хичээлийн үйл ажиллагаагаа явуулах юм. Энэ нь хүүхэд дан ганц хичээлийн цагаар бус харин орчинд нь танилцах, өдөр тутам суралцах боломжийг олгож байгаа юм.

Байгалийн ангид гэхэд өвс ургамал, байгалийн зургаар тохижуулсан ангид хүүхдүүд цэцэг навч тоолох, зурах, цэцгийн өсөлтийг ажиглах зэргээр суралцах ажээ.

БМДИ нь мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөртөө дадлага ажил болон онолын мэдлэгийн эн тэнцүү олгож багш нарын арга зүйд дэмжлэг өгөхийг эрмэлзэн ажилладаг билээ. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019