Үндсэн сургалт

 Хүүхдүүд байгальд ээлтэй амьдрах зөв хандлагад уриалж байна

2016-12-21 12:11
Байгаль орчин, аялал жуучлалын яам, Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ хамтран хүүхдийн гар зураг болон илтгэлийн уралдааныг зарласан бөгөөд 12 дугаар сарын 20-ны өдөр Багшийн хөгжлийн ордноо шалгаруулалтын дүнг зарлалаа. Энэхүү уралдааны зорилго нь сурагчдын авьяас чадварыг нээж, тэдний бүтээлээр нь дамжуулан иргэдийн байгальд ээлтэй амьдрах зөв хандлагыг нэмэгдүүлэх, түүнийг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулах, бусдыг уриалан дуудах, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад олон нийтийн анхаарлыг хандуулах байсан юм.

 

 IMG_7707

Байгаль орчин, аялал жуучлалын яамМонгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ хамтран хүүхдийн гар зураг болон илтгэлийн уралдааныг зарласан бөгөөд 12 дугаар сарын 20-ны өдөр Багшийн хөгжлийн ордноо шалгаруулалтын дүнг зарлалаа. Энэхүү уралдааны зорилго нь  сурагчдын авьяас чадварыг нээж, тэдний бүтээлээр нь дамжуулан иргэдийн байгальд ээлтэй амьдрах зөв хандлагыг нэмэгдүүлэх, түүнийг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулах, бусдыг уриалан дуудах, ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад олон нийтийн анхаарлыг хандуулах байсан юм.

IMG_7812

Уралдааныг олон улсын Экосургууль хөтөлбөрт хамрагдсан Нийслэлийн 50 Ерөнхий боловсролын сургуулиудын хүрээнд зохион байгуулсан бөгөөд

·    Бага анги буюу 6-9 насны ангилалд “ОЙН ГАЙХАМШИГ”,

· Дунд анги буюу 10-14 насны ангилалд НОГООН ИРЭЭДҮЙ НАДААС ЭХТЭЙ” сэдвээр гар зургийн уралдаан,  

·  Ахлах анги буюу 15-18 насны ангилалд “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ-АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ” сэдвээр нийтлэлийн уралдаан зарласан байна.

Уралдаанд нийтдээ 280 орчим бүтээл ирсэн байна.

Насны ангилал тус бүрээр 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр гурав, тусгай байр дөрөв, нийт шилдэг 10 бүтээлийг шалгаруулснаас гадна оролцогч бүх хүүхдүүдэд ӨРГӨМЖЛӨЛ болон Аз-Хур номын дэлгүүрээр үйлчлүүлэх ЭРХИЙН БИЧГЭЭР урамшуулсан байна.

IMG_7721

Бага насны ангилалд Хан-Уул дүүргийн Орчлон 2 сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Г.Нарансолонго “Ойн гүнд” сэдэвт зургаараа тэргүүлжээ.

IMG_7725

Дунд насны ангилалд Баянгол дүүргийн 93-дугаар сургуулийн сурагч Х.Намуун нэгдүгээр байранд орсон байна.  

IMG_7806

 

IMG_7807

IMG_7808

IMG_7809

IMG_7810

Харин ахлах анги буюу 15-18 насныхны дунд нийтлэлийн уралдаан зарласан бөгөөд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор  сургуулийн сурагч А.Анужин “Би цас идмээр байна” нийтлэлээрээ тэргүүлжээ. Түүний энэхүү нийтлэл нь  ОУ-ын Байгаль орчны боловсролын  сан (FEE)-аас жил бүр зохион байгуулагддаг ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУ СУРВАЛЖЛАГЧ уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.  

ОУ-ын Байгаль орчны боловсролын  сан (FEE)-ийн гишүүн байгууллагаар Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ ажилладаг бөгөөд тус сангийн Экосургууль, Ногоон түлхүүр, Цэнхэр туг, Байгаль орчны залуу сурвалжлагч, Ойн тухай суралцахуй зэрэг хөтөлбөрүүдийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлдэг байна. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019