Үндсэн сургалт

Манай цахим хуудаснууд түр хугацаагаар хаагдана

2015-02-17 16:00
2015 оны 02-р сарын 17-ны өдрийн 19:00 цагаас 02-р сарын 18-ны өдрийн 12:00 цаг хүртэл манай цахим хаягууд түр хугацаагаар хаагдах болсонд хүлцэл өчье.

Манай Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дараах цахим хуудаснууд Үндэсний Дата төв дээр байршдаг билээ. Үүнд:

esurgalt.itpd.mn

shalgalt.itpd.mn

burtgel.itpd.mn

 

2015 оны 02-р сарын 17-ны өдрийн 19:00 цагаас 02-р сарын 18-ны өдрийн 12:00 цаг хүртэл тус төв техникийн үйл ажиллагаандаа шинэчлэл хийж байгаатай холбогдуулан зарим нэг байгууллагын серверийн IP хаягийг өөрчлөх шаардлагатай болсон байна.

Манай байгууллагын дээрх цахим хаягууд тухайн өөрчлөлт хийгдэх жагсаалтад орсон бөгөөд өөрийн байгууллагын цахим хуудаснуудын DNS хандалтын дугааруудаа өөрчлөх тул түр хугацаагаар хаагдах болсонд хүлцэл өчье. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019