Үндсэн сургалт

Зөвлөх багш нар мэргэжлийн зэргийн үнэмлэхээ гардаж авлаа

2015-02-06 15:06
Зөвлөх багш нар мэргэжлийн зэргийн үнэмлэхээ гардаж авлаа

2015 оны зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох БСШУ-ны сайдын А16 тоот тушаалаар батлагдсан “Багш мэргэжлийн зэрэг олгох, хасах” журмыг үндэслэн зөвлөх зэрэг олгох хүсэлт гаргасан 66 багшаас 33 нь тэнцсэн байна. 

zuwluh1

zuwluh2

 

Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 06-ны өдөр “Зөвлөх багш нарын зөвлөгөөн –уулзалт” зохион байгуулагдлаа. Уулзалтын гол зорилго нь шинэхэн төрсөн зөвлөх багш нар санал солилцох, мөн үндэсний хэмжээнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх эрх бүхий нэр хүндтэй хэргэм зэргийн эзэд ямар үүрэг хариуцлагатай байх талаар ярилцах байсан юм.

zuwluh3

 

zuwluh4

zuwluh5

 

Мөн дээрх нэр бүхий 33 багшид мэргэжлийн зэргийн үнэмлэх гардуулав.

Зөвлөх багшийн зэргийг тодорхой журмын дагуу БСШУ-ны сайдын тушаалаар олгодог бөгөөд 10 жилийн хугацаатай байдаг ажээ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019