Үндсэн сургалт

Явцын үнэлгээний сургалт зохион байгуулагдаж байна

2015-02-03 10:53
Явцын үнэлгээний сургалт зохион байгуулагдаж байна

IMG_1620

БСШУЯ, Кембрижийн их сургуулийн Олон улсын Шалгалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж боловсролын стандарт, хөтөлбөрт суурилсан шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.  Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд үе шаттайгаар хэд хэдэн ажил хэрэгжиж байгаагийн нэг нь Сургалтын явцын үнэлгээг хэрхэн хийх талаарх сургалт  юм.

IMG_1627

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр “Явцын үнэлгээний сургалт” өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-ныөдөр эхэлж 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сургалтад Боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтнууд, БМДИ-ийн зарим арга зүйчид, Хэрэгжилтийн багийн гишүүд, Суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөр, сурах бичиг зохиох багийн гишүүд болон нийслэлийн Ерөнхий боловсролын зарим сургуулийн багш 60 гаруй хүн хамрагдаж байна. Эдгээр багш нарыг сургагч багш болгон бэлтгэх бөгөөд өмнө нь бага боловсролын багш нар дээрх сургалтад хамрагдаж байсан бол энэ удаа суурь боловсролын багш нар хамрагдаж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019