Үндсэн сургалт

Нийслэлийн захирлуудын зөвлөл, БМДИ хамтран ажиллана

2015-01-29 16:53
Нийслэлийн захирлуудын зөвлөл, БМДИ хамтран ажиллана

IMG_1595

Нийслэлийн ЕБС-ийн Захирлуудын зөвлөлТББ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын их сургууль хамтран “Ирээдүйн монгол сургууль-2” уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. МУБИС-ын санаачлагаар энэхүү Эрдэм шинжилгээний бага хурлыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тогтсон бөгөөд ээлжит хуралдаан нь ийнхүү нэгдүгээр сарын 29-ны өдөр болсон.

IMG_1560

Нийслэлийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Б.Амартүвшин энэхүү хурлын гол зорилгыг “ ЕБС-ийн удирдах ажилтнууд Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, байгууллагын менежментийн сайн арга барилын талаар мэдээлэл солилцож, туршлагаа хуваалцах явдал” гэж тодорхойлсон. Хурлын үеэр Токиогийн технологийн их сургуулийн судлаач Ямагүчи Шинобу “Аливаа өөрчлөлт шинэчлэлт бүхний манлайд багш байдаг” гэсэн бол БМДИ-ийн захирал  Г.Сүглэгмаа “ Багш,  тэр тусмаа удирдах ажилтан хариуцлагатай, ёсзүй болоод харилцааны соёлтой, ажилдаа дуртай, хүүхдийн эрхийг хүндэтгэж үздэг байх ёстой” хэмээн онцолж байсан. Энэхүү бага хуралд нийслэлийн хэмжээний төрийн болон хувийн хэвшлийн ЕБС-ийн захирлууд, боловсролын мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцсон. Хурлын бас нэг онцлог нь илтгэлүүдээс гадна дадлага ажил хэлэлцүүлэг өрнүүлж , туршлагаа солилцон,  сайн багш сайн захирал ямар байх ёстой вэ гэсэн асуултын хариултыг хамтран эрэлхийлсэн явдал юм.

Хурлын үеэр Нийслэлийн захирлуудын зөвлөл болон БМДИ санамж бичигт гарын үсэг зурж, ерөнхий боловсролын сургуулийн удирдах  ажилтны ур чадварыг хөгжүүлэх, боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх арга зүйд дэмжлэг үзүүлж,  боловсролын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.  

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019