Үндсэн сургалт

Төвийн бүс нийгмийн ажилтнууд “номын дуу” сонсож байна

2015-01-27 15:18
БМДИ-ийн үндсэн сургалтууд үргэлжилж байна.

IMG_1527_1

БМДИ-ийн үндсэн сургалтууд үргэлжилж байна. Төвийн бүсийн нийгмийн ажилтнуудын сургалт нэгдүгээр сарын 26-29 хүртэл үргэлжлэх юм. Нийгмийн ажилтан нь тухайн сургуульд хүүхдийн сурах, хөгжих үйл ажиллагааг дэмждэг, хүүхдийг хамгаалах, сургуулийн аюулгүй, эрсдэлгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй.  Энэ удаагийн сургалтад Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 104 нийгмийн ажилтан оролцож байна.

IMG_1523

IMG_1521

Сургалтын хөтөлбөрт хүүхэд хамгаалал, онцгой байдлын үед авах арга хэмжээ, галын аюулгүй байдлыг хангах, сэтгэл хөдлөл стрессээ хэрхэн хянах гэх мэт хүүхэдтэй зөв харилцах, бие болон сэтгэлийг нь гаднын нөлөөллөөс хамгаалах олон талт асуудлыг хөндсөн сургалт, хэлэлцүүлэг өрнөж байна.

Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байгаа бага боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын багш нарын сургалт нэгдүгээр сарын 26-ны өдөр эхлэн амжилттай үргэлжилж байна.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019