Үндсэн сургалт

Шинэ оны анхны сургалт эхэллээ

2015-01-06 15:52
Шинэ оны анхны сургалт эхэллээ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт шинэ оны анхны сургалтаа эхэллээ. Эхний жилдээ ажиллаж буй сургалтын менежерүүдийн сургалт энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Нийслэл хот болон хөдөө орон нутгаас нийт  150 менежерийг хоёр ээлжээр номын дуу сонсгох бөгөөд хоёрдахь ээлж нь энэ сарын 13-наас 17-ны хооронд болох юм.

 1 surgaltiin meneger

2 surgaltiin meneger

Сургалтын үндсэн зорилго нь сургалтын менежерүүдэд ажлын байран дахь чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн агуулгын тухай шинэ мэдээ мэдээллээр хангах юм.

 3  surgaltiin meneger

4  surgaltiin meneger

5  surgaltiin meneger

Энэхүү сургалтыг БМДИ-ийн Захиалгат сургалтын алба болон Боловсролын хүрээлэн, хэрэгжилтийн баг хамтран зохион байгуулж байна.  

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019