Үндсэн сургалт

СӨББ-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт явагдаж байна

2014-06-11 17:20
СӨББ-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт явагдаж байна

 СӨББ-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт явагдаж байна

СӨБ-д 5 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2014 оны 6-р сарын 9-ны өдөр эхэллээ. Тус сургалт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.  5 ээлжээр  явагдаж байгаа тус сургалтын эхний 2 ээлж 6-р сарын 9-16-ны хооронд, БМДИ-ийн 405, 605 тоотод явагдах юм.Сургалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, орон нутгийн нийт 116 багш  хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтын онцлог нь:

- Сургуулийн өмнөх боловсролын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, мөн чанарыг хэлэлцэх

- СӨБ-ын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүрийн онцлогийг харгалзан хөгжүүлэх арга зүйд суралцах

- Багаар хамтран ажиллах, ажлын байран дээрээ бие даан өөрийгөө хөгжүүлэх арга барил эзэмших

- Эцэг эхтэй харилцах, хамтарч ажиллах арга зүйд суралцах

- Мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадварыг хөгжүүлэх гэсэн агуулгуудаар багш нарт онол, арга зүйд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах юм. Сургалт 8 хоног үргэлжилнэ.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019