Үндсэн сургалт

"CENTRAL ASIA SYMPOSIUM ICT IN EDUCATION" амжилттай зохион байгуулагдлаа.

2014-06-03 21:46
Боловсрол дахь МХТ сэдэвт төв азийн симпозиум 2014 оны 05 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан улсын Ташкент хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг симпозиумыг ЮНЕСКО-гийн Боловсрол дахь Мэдээллийн технологийн институт, БНҮУ-ын засгийн газар, БНСУ-ын боловсрол, судалгаа мэдээллийн төвөөс (KERIS) хамтран зохион байгуулсан бөгөөд Казакстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Монгол улсын төлөөлөгчид оролцлоо.

Уг симпозиумд

·         Багш нарын МХХТ-ийн чадварын стандарт

·         Багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

·         МХХТ-ийг ашиглаж ажлын бүтээмж, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх

·         МХХТ-той холбоотой төслүүд, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, хяналт үнэлгээ хийх зэрэг цогц бодлого, хэрэгжүүлэх стратегийн асуудлыг хэлэлцлээ.

Мөн Төв Азийн орнуудад тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх талаар харилцан туршлага солилцож МХХТ-ийг ашиглах сургалтын арга зүй, багийн хөгжлийн хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр хэлэлцлээ.

Тус симпозиумд Монгол улсаа төлөөлөн БШУЯ-ны Хяналт–шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамц, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Сүглэгмаа, БМДИ-ийн Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн нар оролцлоо.

Бэлтгэсэн: П.Зохихсүрэн

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019