ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд явагдана

2018-10-15 10:54

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал явагдах ба http://burtgel.itpd.mn/ цахим хуудсаар хандаж зааврын дагуу бүртгүүлнэ. 

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.4 дахь зүйлд зааснаар энэ хичээлийн жилд багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад 2009, 2014, 2018 онуудад багш мэргэжлээр төгссөн иргэдийг бүртгэлд хамруулна. /дараахь холбоосоор хуулийн бүрэн эхтэй танилцаж болно http://legalinfo.mn/law/details/13532?lawid=13532 / 
Дээр дурдсан онд багш мэргэжлээр төгссөн боловч сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад ажиллахгүй байгаа багш мэргэжилтэй иргэдийн хувьд зөвхөн сургалтад хамрагдах эрхтэй бөгөөд томилолт, унааны зардал олгохгүй. 

/http://www.itpd.mn/u/1-355 Aimguudiin BSUG NBG_1.pdf 
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтад тухайн албан тушаалд 1, 5 ,10 дахь жилдээ ажиллаж буй ажилтныг хамруулна. 
Онлайн бүртгэлд үндэслэн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын төсөв, төлөвлөгөө, хуваарь хийгдэх тул багш мэргэжлээр төгссөн, сургалтын байгууллагад ажиллаж буй багш, ажилтанд мэдээллийг түргэн шуурхай хүргэж, өгөгдсөн хугацаанд бүртгэлд бүрэн хамруулахыг зөвлөж байна.
Оролцогчдыг онлайн бүртгэлээс хоцорсон тохиолдолд сургалтад хамруулах зардлыг төсвөөс олгох боломжгүй бөгөөд сургалтын зардлыг оролцогч өөрөө хариуцах шаардлагатай болохыг мэдэгдье.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018