ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Эрхүү хотод мэргэжил дээшлүүлж буй багш нар дунд сургуулиудаар зочилж, туршлага судаллаа

2018-04-25 16:04

Эрхүү хотод мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдаж буй 5 дахь жилдээ ажиллаж байгаа орос хэлний багш нар 4-р сарын 24-ны мягмар гарагт Эрхүү хотын  14, 44-р сургуулиуд болон тус хотоос 60 км-ийн зайд орших Уст-Орды тосгоны 2-р сургуулиудтай танилцлаа.

Сургуулиуд багш нарыг халуун дотноор хүлээн авч, сургуулийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Монгол багш нар 1, 5 дугаар ангийн орос хэлний хичээлд сууж, орос багш нарын заах аргазүйтэй танилцан, туршлага судаллаа. Тавдугаар ангийн орос хэлний хичээлээр “совершенный и несовершенный виды глаголов”-ийн талаар хичээл орсон нь орос хэлний багш нарт тун чухал агуулга болсон юм. Мөн биеийн тамирын хичээлтэй танилцаж гуравдугаар ангийн багачуудтай хөгжөөнт тоглоом тогложээ.

Тус сургуулийн багш Татьяна Владимировна Эрхүү мужийн шилдэг багш нарын нэг бөгөөд Монгол багш нарт зориулан мастер–класс сургалтыг зохион байгуулсан байна. Уг сургалтаар Орос ардын хүүхэлдэй хийж сурсны дээр пастелиар зураг зурах хичээлийг дүрслэх урлагийн багш ирсэн зочиддоо зааж өгсөн нь орос ахуйтай танилцах, багш нартай харилцан ярилцах сонирхолтой орчинг бүрдүүлж өгсөн юм.

Мөн дөрөвдүгээр ангийн хүүхдүүд герман хэл дээр “Өнхрүүш” үлгэрийг тоглож сонирхууллаа. Тус сургуульд тавдугаар ангиас бусад гадаад хэлийг сонголтоор оруулахаас гадна, нэгдүгээр ангиас нь төрөлх хэлний хичээлийн зэрэгцээ гадаад хэлийг  хүүхдүүд болон эцэг эхийн хүсэлтээр нэмэлтээр заадаг байна.  44-р сургуульд нийт 1763 хүүхэд суралцдаг ба Орос, Буриад, Хятад, Армен зэрэг олон үндэстний, олон соёлт гэр бүлийн хүүхдүүд суралцдаг ажээ. ОХУ-ын ерөнхий сургуулиуд нь долоон наснаас элсэлт авдаг ба 11-р ангийн тогтолцоотой юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018