ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Алхам тутамд орос хэл

2018-04-23 14:44

Орос хэлний багш нар Эрхүү хотын Улсын их сургуульд мэргэжил дээшлүүлж буй талаар бид мэдээлсэн.

Хөтөлбөрийн дагуу 4-р сарын 23-ны өглөө Эрхүүгийн их сургуулийн Хүмүүнлэгийн факультет дээр хичээл эхэллээ. Тус сургуулийн багш О.В. Винокурова “Орос хэлний харилцан ярианы хичээл”  орсон бөгөөд багш нар үг хэллэгээ сэргээж, орос хэлний мэдлэг чадвараа сайжруулж байна.

Төв аймгийн Зуунмод сумын 4-р сургуулийн багш З.Хүүлээхан:

Би орос хэлний багшаар ажиллаад таван жил болж байна. Энэх хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад анх удаагаа ийм шинэлэг хэлбэрээр хамрагдаж байна. Ийм боломжийг олгосон БСШУСЯ болон БМДИ-д талархал илэрхийлье. Гадаад хэлний багш нарын хувьд заадаг хэлнийхээ орчинд мэргэжлээ дээшлүүлэх нь маш чухал. Яагаад гэхээр хэл хэрэглэхгүй бол мартагддаг.

Хэлний мэдлэгийг зөвхөн сурах бичиг, хичээлийн 45 минутаар хязгаарлах хэцүү. Бид улсын хэмжээнд тав дахь жилдээ ажиллаж байгаа орос хэлний багш нар, өнгөрсөн намар бүртгэлдээ хамрагдаад одоо мэргэжил дээшлүүлэх сургалтандаа сууж байна. Мэргэжил нэгт нөхөдтэйгээ бас дотно танилцаж цаашид хамтран ажиллаж, мэргэжлийн хувьд өсөж дэвжих бас нэг үүд хаалга нээгдсэнд мөн баяртай байна. Хэлний орчинд нь мэргэжил дээшлүүлэхийн бас нэг тал нь тухайн зааж байгаа хэлтэй орны соёл, ахуйтай танилцах юм.

Яагаад гэхээр орос хэл дээр ямар нэгэн сэдэв өгөгдлөө гэхэд тэрийг багш зөвхөн сурах бичигт байгаа хэдэн үгээр л сурагчдадаа тайлбарладаг. Хүүхдүүд ойлгохгүй тохиолдол байна. Тэгэхээр мянган удаа сонссоноос нэг удаа үзсэн багш бол арай өөрөөр, илүү тодорхой бас, үгийн их баялагтайгаар тайлбарлаж өгнө гэх мэт энэ сургалтын давуу тал маш их хэмээн сургалтын эхний өдрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Багш нарын нийт таван өдөр мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтдаа хамрагдахын зэрэгцээ, Иркутск хотын дунд сургуулиар орж, ОХУ-ын боловсролын тогтолцоотой танилцах, Байгаль нуурын үзэсгэлэнт байгальтай танилцах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018