ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Орос хэлний багш нар ОХУ-ын Иркутск хотноо мэргэжил дээшлүүлнэ

2018-04-20 13:04

БСШУСЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2013 оноос эхлэн  ОХУ-ын Иркутск /Эрхүү/ хотын Улсын их сургуультай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад тус сургуулийн багш нарыг урьж авчрах, мөн орос хэлний багш нарыг зуны сургалтад хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж ирсэн. Тус сургуулийн багш О.В. Винокурова, И.В.Бойко нар сүүлийн дөрвөн жил дараалан Монголын хавартай танилцаж, манай орос хэлний багш нарыг мэргэжлийг дээшлүүлэх сургалтад хамтран ажиллаж байна. 

Тэгвэл энэ удаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр үндсэн сургалтын төсвийн хүрээнд багш нараа Иркутск хотноо мэргэжил дээшлүүлэх сургалтад анх удаа илгээхээр боллоо.

Гадаад хэлний багш нарын хувьд орчинд нь хэлний мэдлэг чадвараа дээшлүүлэх, мэргэжил арга зүйн ур чадвар эзэмших нь туйлын чухал байдаг. Сургалтын хөтөлбөр дүрмийн жишиг хичээлүүд, орос үг хэллэгийн зөв дуудлага, ярианы дадлага ажлууд, үг цээжлэх аргууд зэрэг багш нарт чухал шаардлагатай агуулгууд багтсан.

Сургалт хөтөлбөрийн дагуу 4-р сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Эрхүүгийн улсын их сургууль дээр зохион байгуулагдана. Сургалтад ЕБС-д тав дахь жилдээ ажиллаж буй орос хэлний 30 багш хамрагдана.

БМДИ-ийн захирал А.Туяа багш нарыг хүлээн авч уулзах үеэр “Манай байгууллага нь СӨБ, ЕБС-ийн багш ажилтны мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааг олон талт сургалтын аргаар зохион байгуулахыг хичээн ажилладаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн таван улс оронтой багшийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх, багш солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. ОХУ-ын Иркутск хотноо зохион байгуулагдах энэ удаагийн сургалт бол мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хүрээнд анх удаа хийгдэж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Гадаад хэлний багш нарын хувьд хэлний орчинд ярианы чадвараа дээшлүүлэх нь маш чухал байдаг учраас бид цаашид энэ чиглэлээр багш нарынхаа мэргэжлийг гадаад улс оронд зохион байгуулахад анхаарах болно” гэлээ. 

 

Эрхүүгийн улсын их сургууль нь /хуучнаар Эрхүүгийн багшийн дээд сургууль/ 1918 онд үүсгэн байгуулагдсан. Найман дээд сургууль, найман факультет 1 салбар сургуультай 14,5 мянган оюутантай бөгөөд эдгээрийн 700 нь дэлхийн 35 орноос ирж суралцдаг, 136 мэргэжлийн чиглэлээр төгсгөдөг бүс нутгийнхаа хамгийн том их сургууль төдийгүй ОХУ-ын шилдэг их дээд сургуулиудын нэг юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018