ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Багшийн цахим кампуст нэвтрэх тухай зөвлөмж

2018-04-19 11:33

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг дараах хэлбэрээр зохион байгуулдаг.

  • Багш, ажилтанд зориулсан танхимын сургалтыг 5 өдөрт нийт 50 цагаар, онлайн сургалтыг 30 хоногт (календарийн) 30 цаг, нийт 80 цаг (танхимын өмнөх онлайн сургалт 15 хоногт 15 цаг, танхимын дараах онлайн сургалтын 15 хоногт 15 цаг)-аар зохион байгуулж байна. Жич: Номын санчийн үндсэн сургалт онлайн сургалтгүй болно. 

Энэ явцад онлайн талбартаа буюу “Багшийн цахим кампус” болох  esurgalt.itpd.mn  -т нэвтэрч ороход зарим багш нарт хүндрэл үүсэж байгаа тухай утсаар болон цахимаар санал хүсэлт ирж байна. Тиймээс Та дараах зөвлөмжийг сайтар уншиж танилцана уу:

  • Ихэнх багш нар өөрийн цахим хаягаа буруу бичиж байна.  /ww.itpd.mn сайт дээрээс сургалтад хамрагдах багш ажилтны нэрс дотроос  өөрийн тухайн үед бүртгүүлсэн цахим хаягийг сэргээн харах боломжтой/
  • Нууц үгээ мартсанаас Багшийн цахим кампуст нэвтэрч чадахгүй байна  хэмээн бидэнд хандах. Таны цахим хаягийн нууц үгийн талаар мэдээлэл манай байгууллагад байхгүй бөгөөд  мөн таныг онлайн талбартаа нэвтрэхэд энэ нууц үгийг ашиглах шаардлагагүй болно.
  • Таны танхимын сургалт эхлэхээс 10-15 хоногийн өмнө онлайн сургалтын эрх нээгдэнэ гэдгийг сайтар санаарай.  Зарим багш нар хуваарьт сургалт нь эхлээгүй байхад нэвтэрч болохгүй байна хэмээн олонтаа хандаж байна. Сургалтад хамрагдах багш нарын нэрс болон сургалтын хуваарьтай сайтар танилцана уу. Танд амжилт хүсье!

Онлайн сургалтын системд нэвтрэх аргачлал

“Багшийн цахим кампус” онлайн сургалтын системд суралцагчид нь дараах байдлаар нэр ба нууц үгээ бичиж, нэвтэрч орно.

Холбогдох нэр:       

2018+мэргэжлийн код+сургалтын төрөл+цахим шуудангийн хаяг

Нууц үг:                     

Bagsh#+регистрийн дугаарын тоонууд

Цахим шуудангийн хаяг нь таны сургалтын онлайн бүртгэлд бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг бөгөөд хэрэв та бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаа мартсан бол   http://itpd.mn  -д тавигдсан “Сургалтад хамрагдах багш, ажилтны нэрс”-ээс харна уу. Таны цахим шуудангийн хаягийн нууц үг онлайн бүртгэлийн системд хадгалагдахгүй тул энэ талаар БМДИ-ээс асуух шаардлагагүй.

Жишээ нь:   

2018 онд 10 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдаж байгаа бага ангийн багш дараах байдлаар нэвтэрч орно.

Холбогдох нэр: 201810210muugii_85@yahoo.com

Нууц үг: Bagsh#85072431

Дараах хүснэгтээс мэргэжлийн код ба сургалтын төрлийг кодолсон байдлыг үзнэ үү.

 Мэргэжил

Мэргэжлийн код

Бага ангийн багш

102

Биеийн тамир, эрүүл мэндийн багш

103

Биологийн багш

104

Гадаад хэлний багш

105

Газар зүйн багш

106

Дотуур байрны багш

107

Казак хэл, уран зохиолын багш

108

Математикийн багш

109

Сургуулийн өмнөх боловсролын багш

110

Мэдээллийн технологийн багш

111

Номын санч

112

Монгол хэл, уран зохиолын багш

113

Дүрслэх урлаг, дизайн технологийн багш

114

Түүх, нийгмийн ухааны багш

115

Физикийн багш

116

Химийн багш

117

Хөгжмийн багш

118

Нийгмийн ажилтан

119

ЕБС-ийн захирал

121

Сургалтын менежер

122

Цэцэрлэгийн эрхлэгч

123

Цэцэрлэгийн арга зүйч

124

Сургалтын төрөл

Эхний жилдээ ажиллаж байгаа

01

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018