Үндсэн сургалт

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтууд үргэлжилж байна

2018-04-12 17:29

5 дахь жилдээ ажиллаж буй химийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явагдаж байна.

Хөтөлбөрийн дагуу багш нар Монгол улсын их сургуулийн органик химийн лабораторид 2017 оны Улсын химийн багш нарын III давааны олимпиадын сорилын даалгавар, туршилт гүйцэтгэж байна. Ингэснээр урвалын механизм, нимгэн үеийн хроматографийн арга техникийн талаар онол мэдлэг болон сорил туршилтын чадвараа дээшлүүлэх юм.
Туршилтыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын химийн тэнхмийн багш, доктор Г.Оюунбилэг, доктор Б.Туяагэрэл, нар удирдан явуулж байна.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018