Үндсэн сургалт

Үндсэн сургалтад хамрагдах 10 дахь жилдээ ажиллаж буй багш, 1,5,10,15 дахь жилдээ ажиллаж буй зарим ажилтнуудын нэрс

2017-12-20 15:24

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 10 дахь жилдээ ажиллаж буй багш, 1,5,10,15 дахь жилдээ ажиллаж буй зарим ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь батлагдан гарлаа. 

БМДИ нь жил бүр, 10 дахь ажиллаж буй багш, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 1-2 дугаар сард,  5 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 3-4 дүгээр сард,  эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 5-6 дугаар сард тус тус зохион байгуулдаг.  Энэ жилийн тухайд эдгээрээс гадна 15 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 2018 оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь танхимын ба онлайн сургалт гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд танхимын сургалт нь 5 өдөр, онлайн сургалт нь танхимын сургалтын өмнө 15 хоног, дараа 15 хоног, нийт 30 хоног үргэлжлэх юм. 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын бүртгэлийг 2017 оны 9-10  дугаар сард онлайнаар  зохион байгуулсан билээ. Хэрэв та онлайн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд бүртгэлээ баталгаажсан эсэхийг шалгах хүсэлтэй байгаа бол дараах нэрсийн жагсаалтаас харж болно. Үүнээс гадна танхимын сургалтын хуваарьт өдрөөс 15 хоногийн өмнөөс esurgalt.itpd.mn  цахим хаягаар "Багшийн цахим кампус" онлайн сургалтын системд нэвтрэн, зааварчилгааны дагуу онлайн сургалтаа эхлүүлэх ёстойг сануулж байна. 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалттай холбоотой асуултуудыг 70140052 утсаар Төлөвлөлт мониторингийн албанаас асууна уу. 

  • 2018 оны 10 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны мэдээлэлтэй list 1 дарж танилцана уу.

  • 2018 оны 5 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны мэдээлэлтэй list 2 дарж танилцана уу. 

  • 2018 оны эхний жилийн үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны мэдээлэлтэй list 3 дарж танилцана уу.

  • 2018 оны 15 дахь жилийн үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтны мэдээлэлтэй list 4 дарж танилцана уу.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018