Багшлах эрх

СӨБ, ЕБС-д эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад оролцогчдын анхааралд.

2017-07-24 08:44
Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг зохион байгуулагчдын зүгээс шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдэд зориулан “Эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох шалгалтын дадлага хийх талбар /soril.itpd.mn онлайн сургалтын систем/”-ыг ажиллуулж байгаа билээ.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг зохион байгуулагчдын зүгээс шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдэд зориулан “Эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох шалгалтын дадлага хийх талбар /soril.itpd.mn онлайн сургалтын систем/”-ыг ажиллуулж байгаа билээ. Шалгалтад оролцогч та бүхэн энэхүү онлайн сургалтын системд нэвтрэхдээ shalgalt.itpd.mn цахим бүртгэлийн системд бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон өөрийн регистрийн дугаарыг ашиглан зааврын дагуу нэвтэрч өмнөх 7 удаагийн багшаар ажиллах эрх олгох шалгалтад ирж байсан тестүүдээр дадлага хийн шалгалтдаа бэлтгэх бүрэн боломжтой.  

 

Шалгалт зохион байгуулагч бидний зүгээс шалгалтад оролцогчдод зориулан тестийн ном, гарын авлага, тестийн програм зэргийг бэлтгэн зарах, шалгалтад бэлтгэх төлбөртэй танхимын болон онлайн сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаггүй болно. Мөн soril.itpd.mn онлайн сургалтын системд байршуулсан тестүүд нь нэг удаа ороход 50 минутын хугацаанд 40 тестийн даалгавар гүйцэтгэх байдлаар програмчлагдсан байдаг тул системд байх даалгаваруудыг хэвлэх, хувилан олшруулах боломжгүй байдаг. Гэвч ашиг, орлого олох зорилго бүхий хэсэг хүмүүс манай байгууллагын нэр, логог хууль бусаар ашиглан олон нийтийн мэдээллийн сүлжээгээр хуурамч мэдээлэл цацаж олон нийтийг хууран мэхэлж байгааг анхааран хууль бус үйлдлийг дэмжихгүй байхыг уриалж байна. Ямар нэг байдлаар хууль бус үйлдлийг дэмжсэн шалгуулагчдад учирсан хохирлыг бид хариуцахгүй болохыг анхааруулж байна.

 

Жишээлбэл: Дараах байдлаар манай байгууллагын нэр, логог хууль бусаар ашиглан байгууллагын ажилтан мэт мэдээлэл өгч шалгалтын тестын программыг худалдаалах явдал гарч байгааг анхаарна уу.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018