Багшлах эрх

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл явагдаж байна.

2016-07-01 10:07
Багшаар ажиллах эрх олгох шалгалт

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 07 дугаар сарын 31-ийг дуустал явагдана.

Тус шалгалтад ЕБССӨББ-д багшаар ажиллах хүсэлтэй дараах иргэд оролцож болно. Үүнд:

- Багш мэргэжлийн бакалаврын зэрэгтэй шинээр төгсөгчид 

- 3 ба түүнээс дээш жил боловсролын байгууллагад ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан багш мэргэжилтэй иргэн

- Огт багшлах эрх авч байгаагүй багш мэргэжлийн иргэн

Энэ шалгалтад орох иргэд нь зөвхөн багш мэргэжлийн бакалаврын дипломтой байна.

Дараах тохиолдолд Багшаар ажиллах эрх олгох шалгалтад оруулахгүй болохыг

анхааруулж байна. Үүнд:

   Багш мэргэжлийн бус бакалавртай иргэд хөрвөх сургалтаа төгсөөгүй бол

   Багш мэргэжлээр төгссөн боловч дипломын зэрэгтэй буюу C дипломтой

   Тусгай дунд боловсролын мэргэжилтэй /техникум төгссөн/

   Дараалан 2 удаа шалгалтад орж тэнцээгүй иргэд буюу 

   2015 оны 8-р сарын 8-н ба 2016 оны 3-р сарын 20-ны шалгалтуудад дараалан орж тэнцээгүй иргэд.

   Өмнө нь Багшаар ажиллах эрх олгох шалгалтад орж тэнцсэн иргэд 

Бүртгүүлэхдээ шалгалтын хураамж 35000 төгрөгийг төрийн сангийн 900015010 дугаарт дансанд аль ч банкны салбараас тушааж болно.

Шалгалтад Энд дарж бүртгүүлнэ үү.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018