ЛАВЛАГАА АВАХ

БАГШЛАХ ЭРХ БОЛОН ЭХНИЙ НЭГ ЖИЛ АЖИЛЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ЛАВЛАГААГ ДООРХ ХОЛБООСООР ОРЖ ХАРНА УУ.

Багшлах эрх

Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах тухай

2014-10-30 17:16
Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах тухай

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрээр шалгалтыг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулахаар болсон тул бүртгэлээс хоцорсон иргэдийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэхээр боллоо.  Шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагааны удирдамжийг нийтэлж байна.

Шалгалт 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулагдах ба шалгалтын хуваарийг 11 дүгээр сарын 07-ноос өмнө цахим хуудсаар дамжуулан зарлана.

 

Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг зохион байгуулах удирдамж PDF

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019