ЛАВЛАГАА АВАХ

БАГШЛАХ ЭРХ БОЛОН ЭХНИЙ НЭГ ЖИЛ АЖИЛЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ЛАВЛАГААГ ДООРХ ХОЛБООСООР ОРЖ ХАРНА УУ.

Багшлах эрх

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл явагдаж байна.

2014-10-15 16:11
Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 25-ныг дуустал явагдана.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 25-ныг дуустал явагдана.

 

Тус шалгалтад ЕБССӨББ-д багшаар ажиллах хүсэлтэй дараах иргэд оролцож болно. Үүнд:

- Багш мэргэжлийн бакалаврын зэрэгтэй шинээр төгсөгчид 

- 3 ба түүнээс дээш жил боловсролын байгууллагад ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан багш мэргэжилтэй иргэн

- Огт багшлах эрх авч байгаагүй багш мэргэжлийн иргэн

Энэ шалгалтад орох иргэд нь зөвхөн багш мэргэжлийн бакалаврын дипломтой байна. Харин багш бус мэргэжлийн иргэдийг бүртгүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасч шалгалтад оруулахгүй болно. 

Бүртгүүлэхдээ шалгалтын хураамж 35000 төгрөгийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Голомт банкны данс 1105081146 тоот дансанд шилжүүлнэ.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтын журмыг Энд дарж үзнэ үү.

Шалгалтад Энд дарж бүртгүүлнэ үү.

Шалгалтын чиглэл

 

Тестийн агуулга

 

 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

 

Боловсрол судлал, дидактик

·  Боловсролын хууль, эрх зүй

-       Боловсролын тухай хууль

-       Бага, дунд боловсролын тухай хууль

-       Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам

-       Боловсролын чанарын үнэлгээний журам

-       Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам

-       Багшийн ёс зүйн дүрэм

·         Сурган хүмүүжүүлэх онол, аргазүй

·         Сурган хүмүүжүүлэх судалгааны аргууд

·         Хүүхдийн хөгжил төлөвшлийн онол, аргазүй

·         Хүүхдийн мэдлэг, чадвар эзэмших зүй тогтол

·         Багш мэргэжлийн онцлог, багшид тавигдах шаардлага, багшийн үндсэн үүрэг

·         Багшийн хүүхэдтэй ажиллах арга барил

·         Эцэг эх, анги, хамт олонтой ажиллах аргазүй

·         Орчин үеийн сургалт, хичээлийн онол, аргазүй

·         Сургалтын технологийн үндсэн асуудлууд

·         Сургалт болон хичээлийн төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлууд

·         Сургалтын орчин (хэрэглэгдэхүүн, хэрэгсэл, сурах бичиг)

·         Сургалтын үнэлгээ (мэдлэг, чадвар, дадал, төлөвшил)

  

Сэтгэл судлал

·         Сэтгэл судлалын ерөнхий асуудал, үүрэг, зорилго, судалгааны аргууд

·         Танин мэдэхүйн процесс (сэрэл, хүртэхүй, ой тогтоолт, зохион бодохуй, сэтгэхүй)

·         Хүүхдийн насны үечлэл, нас бүрийн онцлог, хямрал

·         Хүүхдийн хувийн онцлог (темперамент, зан төлөв, ялгаатай байдал)

·         Орчны сэтгэл зүй (макро, мезо, микро орчин)

 


 

ЦЭЦЭРЛЭГ

 

Боловсрол судлал, дидактик

·         Боловсролын хууль эрх зүй

-       Боловсролын тухай хууль

-       Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль

-       “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр

-       Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт

-       Багшийн ёс зүйн дүрэм

·         Сурган хүмүүжүүлэх онол, аргазүй

·         Хүүхдийн хөгжил төлөвшлийн сурган хүмүүжүүлэх онол, аргазүй

·         Бага насны хүүхдийн хөгжил төлөвшил

·         Бага насны хүүхдийг хөгжүүлэх аргазүй (дидактик)

·         Багш мэргэжлийн онцлог, багшид тавигдах шаардлага, багшийн үндсэн үүрэг

·         Цэцэрлэг, гэр бүлийн хамтын үйл ажиллагаа

·         Сургалтын технологийн үндсэн асуудлууд

·         Сургалтын орчин (хэрэглэгдэхүүн, хэрэгсэл)

·         Сургалтын үнэлгээ (мэдлэг, чадвар, дадал, төлөвшил)

 

 

Сэтгэл судлал

·         Бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх онолууд

·         Бага насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, сэтгэцийн хөгжил, хөгжүүлэх арга

·         Бага насны хүүхдийн сэтгэцийн шинж, байдал, түүнийг хөгжүүлэх арга

·         Бага насны хүүхдийн гүйцэтгэх үйл ажиллагааны сэтгэлзүй

·         Бага насны хүүхдэд илрэх хямралын шинж түүнийг даван туулах арга зам

 

 Эсээний сэдэв: Багшийн үнэт зүйл, хандлага гэсэн асуудлын хүрээнд тодорхой сэдвээр 250-300 үгтэй эсээ бичих

 

Эсээ бичлэг засах шалгуур, үзүүлэлт

Агуулга

  • Агуулга нь сэдэвтэйгээ тохирсон байдал
  • Цаг үеийн шаардлагад нийцсэн байдал
  • Өвөрмөц шинэлэг санаа дэвшүүлсэн байдал

 Бүтэц

  • Бүтэц бүрэн байдал
  • Үгийн тоо 250-300

 Бичлэгийн соёл

  • Ойлгомжтой эсэх
  • Уялдаа холбоотой байдал
  • Үг үсгийн алдаа

 

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019