ЛАВЛАГАА АВАХ

БАГШЛАХ ЭРХ БОЛОН ЭХНИЙ НЭГ ЖИЛ АЖИЛЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ЛАВЛАГААГ ДООРХ ХОЛБООСООР ОРЖ ХАРНА УУ.

Багшлах эрх

Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах тухай

2014-07-03 10:15
Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах тухай

БШУ-ы сайдын 2013 оны А/305 тоот тушаалаар батлагдсан“Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам” болон тус шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагааны удирдамжийг нийтэлж байна.

Шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлсний дагуу аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна.

Шалгалтын бүртгэл 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хуудас www.itpd.mn хаягаар онлайнаар явагдана.

Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэдээс гадна гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан багш нар хамрагдана.

БШУЯ-ны албан бичиг

1-226 албан бичиг- Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах тухай

 Албан бичгийн хавсралт

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019