ЛАВЛАГАА АВАХ

БАГШЛАХ ЭРХ БОЛОН ЭХНИЙ НЭГ ЖИЛ АЖИЛЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ЛАВЛАГААГ ДООРХ ХОЛБООСООР ОРЖ ХАРНА УУ.

Багшлах эрх

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

2018-06-30 19:54

Монгол Улсын “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, “Бага, дунд боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.17, 3 дугаар зүйлийн 3.5.4, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, мөн сайдын 2014 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох хасахад баримтлах шалгуур үзүүлэлт”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг 2018 оны 08 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэх иргэд ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

 

Жич: 2018 оны 03 дугаарын 31-ний өдөр зохион байгуулсан тус шалгалтад оролцоод тэнцээгүй иргэдийн бүртгэл хэвээр байгаа тул shalgalt.itpd.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтрэн орж шалгалтад орох бүртгэлээ баталгаажуулна уу.

 

Шалгалтад дараах иргэд хамрагдана. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд
  • 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилд орсон боловч багшаар ажиллах эрх олгох шалгалтад тэнцээгүй.
  • Гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг хэн зохион байгуулах вэ?

Шалгалтдаа хэрхэн бэлтгэх вэ?

Шалгалтад бүртгүүлсэн өдрөөс хойш 1 хоногт багтаан БМДИ-ээс soril.itpd.mn онлайн талбарт бүртгэж авах ба тус талбарт та тестийн жишиг даалгавруудаар өөрийгөө сорьж, эсээний жишиг сэдвүүдээр эсээ бичиж, шалгуур үзүүлэлтүүдээр нь өөрийгөө үнэлэх замаар шалгалтадаа бэлтгэх боломжтой.

Шалгалтыг хаана өгөх вэ?

  • Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг Улаанбаатар хотын 8 дүүрэг /Бага хангай дүүргээс бусад /, 21 аймгийн төвд зохион байгуулдаг учир та оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж шалгалтдаа оролцох боломжтой. 

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэхэд шаардагдах баримтууд:

  1. Цээж зураг файлаар
  2. Багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр, хавсралт зурган файлаар

Сургуулийн өмнөх  болон бага, дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалт нь дараах 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.

Тестийн шалгалтын агуулга:

 Боловсрол судлал

  • Сэтгэл судлал
  • Заах арга зүйн мэдлэг, чадвар
  • Хууль эрх зүй /Боловсролын тухай хууль, эрх зүйн асуулт, БШУ-ы сайдын тушаалаар батлагдсан боловсролын салбарын журмууд/

 Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар авна уу.  70140056

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018