Багш солилцооны хөтөлбөр

Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй монгол багш нарын тайлан уулзалт боллоо

2015-06-04 11:17
2015 оны Монгол-Солонгос багш солилцооны хүрээнд Өмнөд Солонгосын сургуулиудад 2015 оны 4-р сарын 17-ны өдрөөс 10 Монгол багш томилогдон ажиллаж байна. Багш нарын хөтөлбөрийн хагаст хэрэгжүүлсэн үйл ажиллагаа буюу дундын тайлан уулзалт 2015 оны 5 сарын 27-29-ний өдрүүдэд БНСУ, АПСЕЮ/Ази Номхон далайн олон улсын харилцан ойлголцлын төлөөх боловсролын төв/-д зохион байгуулагдав.

1432694612289

Энэ жилийн дундын тайлан уулзалтын онцлог нь зөвхөн Монгол солилцооны багш нарын бус, Филиппин улсаас хөтөлбөрт хамрагдаж буй багш нарын тайлан уулзалт хамт болсон юм. Тайлан уулзалтад АПСЕЮ-ийн албаны хүмүүс болон, Монголын талаас БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, мэргэжилтэн Л.Номиндарь нар, Филиппиний талаас Филиппиний Нийслэлийн бүс нутгийн Боловсролын хэлтсийн захирал Луз С.Алмеда болон ажил хариуцсан  мэргэжилтнүүд оролцож Монгол, Филиппин багш нарын ажлын тайлантай танилцав.

Монгол багш нар хоёр, хоёроороо  Солонгосын 5 сургуульд хуваарилагдан ажиллаж буй бөгөөд, 1 сургуулиас 1 багш төлөөлөн тайлангаа танилцуулав.  

Багш нар илтгэлдээ ажиллаж буй сургуулиудын танилцуулгыг хийж, энэ хугацаанд Солонгос багш нарын хичээлд сууж арга зүйд суралцаж буй тухайгаа, Монгол соёлыг таниулах хичээлийг Солонгос хүүхдүүдэд хэрхэн танилцуулсан, мөн  Монголын  соёлын өдөрлөг зохион байгуулсан зэргийг танилцуулж, цаашид анхаарах зүйлс, хичээлийн төлөвлөгөөний тухай хэлэлцэв.

Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн тав дахь удаагийн ээлжид нийслэл Улаанбаатар болон Ховд, Орхон,Увс аймгийн багш нар хамрагдаж байгаа бөгөөд мэргэжлээр нь ангилбал монгол хэл, англи хэл, математик, биеийн тамир, биологийн багш нар мөн бага ангийн болон тусгай хэрэгцээт боловсролын багш нар байгаа юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018